
Орц: Шарсан талх 6 ширхэг, өндөг 6, бэйкон 6 хэсэг, шар тос 40 гр, давс 1/8 халбага, сырь 30 гр, нунтаг яншуйн нэг жижиг чимх, цагаан жян.
Цагаан жянгийн орц:
Цөцгий 50 гр, гурил 20 гр, сүү 150 гр, хайлуулсан шар тос 20 гр, давс 1/8 халбага, хар перец 1/8 халбага, хатаасан базилик 1/8 халбага.
Шарах шүүгээ: Дунд давхарт тавьж дээр доороос нь 180 хэмтэй галаар 15 минут халаана.
Хийх арга:
1. Шарсан талхаа хэрчинэ.
2. Тогоондоо цөцгийгөө хийж зөөлөн галаар буцалгаж гурилаа хийгээд модон шанагаар хутгана.
3. Гурил зууралдсаны дараа сүү болон шингэлсэн шар тосоо хийж хутган, давс, хар перец, хатаасан базиликээ хийж зуурмаг болгож галаа унтраана.
4. 40 гр шар тосоо хайлуулж, диаметр нь 7 см-тай 6 хэвэнд хийнэ.
5. Шарсан талх дээрээ хайлуулсан шар тосоо түрхэнэ.
6. 3 хэсэг бэйконыг 6 хэсэг болгон хэрчиж 6 ширхэг шарсан талхан дээр тавина. Өндгөө хагалж өндөгний шар болон 1/4 хувийн өндөгний цагааныг шарсан талхан дээр тавина.
7. Халбагаар цагаан жянгаа хутгаж 6 өндөгний гадна талд нь түрхэнэ.
8. Дээр нь яншуйн нунтгийг түрхэнэ.
9. Амтат бяслаг буюу сырь түрхэж 180 хэмтэй гал дээр 15 минут шарна.
