solongonews
Орос, Монголын дасгалжуулагчид Өвөр Монголын тамирчдыг бэлджээ
2018-03-29 15:58
Орос, Монголын дасгалжуулагчид Өвөр Монголын тамирчдыг бэлджээ.

Монгол Улсын Дамдиншарав дасгалжуулагч, ОХУ-ын Улаан-Үдийн Жамц дасгалжуулагч 03-р  сарын  2 7-нд Өвөр Монголын чөлөөт бөхийн тамирчдад хичээл орсон байна.

Дамдиншарав дасгалжуулагчийн хувьд Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч бөгөөд 1968 онд Мексикийн олимпоос хүрэл медаль хүртэж, бөхийн дасгалжуулагчаар 35 жил багшилсан туршлагатай нэгэн аж.

Оросын Жамц дасгалжуулагчийн хувьд Дэлхийн цомын тэргүүн байранд орж байжээ.

Өвөр Монголын тамирчид, дасгалжуулагч, анги удирдсан багш нар хичээл сонсож, амьдрал, уралдаан тэмцээн зэрэгт тулгарсан бэрхшээлтэй асуудлуудын талаар хоёр дасгалжуулагчтай үзэл бодлоо чөлөөтэй солилцон туршлага солонцсон байна.

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : www.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл