Хятадын ӨМӨЗО болон Беларусын Гомел жүөгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны форум 06 дугаар сарын 18-ны өдөр Хөххотод болсон байна.
ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч Ай Лихуа эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны форумд оролцож үг хэлэв.
Форумын үеэр ӨМӨЗО-ы Хөххотын холбогдолтой байгууллага нэгжийн хариуцлагатай албаныхан, Хятад, Беларусын аж ахуйн төлөөлөгчийг танилцууллаа. Өвөр Монгол орноос 50 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөгчид тус удаагийн үйл ажиллагаанд оролцож, Хятад, Беларусын хоёр аж ахуйн нэгж хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ.
Беларусын Гомел жүө нь Орос болон Украинтай хиллэдэг, газар зүйн хувьд маш сайн давуу талтай. Уурхайн нөөц баялагтай, хүнсний аж үйлдвэр, төмөр хайлуулах, ой модны аж үйлдвэр хөгжсөн юм. Мөн хөдөө аж ахуйн суурь сайн, арилжааны боломж өндөр. Дараа нь Өвөр Монгол орон Беларусын Гомел жүөтэй хөдөө аж ахуй, тариалангийн бүтээгдэхүүн, малын ашиг шим боловсруулах, стратегийн шинэ аж үйлдвэр зэрэг талаар идэвхтэй хамтын ажиллагаа байгуулах болно.
2018 онд ӨМӨЗО болон Беларусын Гомел жүөгийн худалдааны хэмжээ 7.2319 сая юаньд хүрсэн байна.
