Нялх биетэй эхчүүдийг асрах төв
2018-11-28 15:47
БНХАУ-ын зүүн өмнөд мужуудад дөнгөж төрсөн, нялх биетэй эхчүүдийг асран тойглох үйлчилгээ үзүүлдэг төвүүд олноор нээгдэж байна.
Хүүхдээ төрүүлээд эхний сарыг эхчүүд ийм төвд өнгөрүүлж, тэнхэрдэг ажээ. Фүжиан мужийн Шиши хотод л гэхэд хоёр асрах төв үүд хаалгаа нээснийг “Синьхуа” уламжилж байна. 600 мянган хүн амтай энэхүү хотод цаашид ийм төв нэлээд олноор нээгдэх бололтой. Энэ үйлчилгээний хөлс нь тийм хямд биш. Тухайлбал нэг сарын хугацаанд 29 мянга орчим юанийн ханштай байдаг аж.

Нялх биетэй эхчүүд ийм төвд амарч, биедээ тустай шим тэжээлтэй хоол идэж, биеийн тамир, иогоор хичээллэн, сэтгэл зүйн зөвлөгөө, эрүүл мэнд, гоо сайхны үйлчилгээ авч болох бөгөөд нярай биетэй хүмүүст тэнхрэх, хүүхэдтэйгээ зөв харьцах, арчлахыг сургахад чиглэсэн мэргэжилтнүүд ажилладаг байна.
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : NEWS.CN
Дэлгэрэнгүй үзэх
