Ногоон байгууламжийн үндэсний хорооны алба 11-ний өдөр "Хятадын 2021 оны газар нутгийг ногоон байгууламжийн төлөв байдлын мэдээ" нийтэлж, бүх Хятадын хэмжээнд 3.6 сая га талбайг ойжуулж, 3.0667 сая га талбайн бэлчээрийг сайжруулахын тулд өвс тариалж, 1.44 сая га талбайг цөлжилт, чулуурхаг цөлжилтийн хяналтад оруулжээ.

Экологийн гол төслүүдийг гүн гүнзгий хэрэгжүүлэх. 1.1333 сая га талбайн байгалийн ойн арчилгааг хийж дуусгаж, 380.800 га тариалангийн талбайг ойд буцааж, 23.900 га тариалангийн талбайг бэлчээрт буцааж өгжээ. Хөх мөрөн, Жүжян мөрөн, далай дагуу, Тайхан уул зэрэг хамгаалах гол төслүүдийн хүрээнд 342.600 га талбайд ойжуулалт хийж дуусгаж, гурван хойд/баруун хойд, Хуабэй, зүүн хойд/ төслийн хүрээнд 895.900 га талбайд ойжуулалт хийж дуусгасан байна. Мөн Бээжин, Тяньжины элсэн шуурганы эх үүсвэрийг бууруулах төслийн хүрээнд 212.500 га талбайд ойжуулалт хийж, 330 мянган га чулуурхаг цөлжилтийн иж бүрэн хяналтыг хийж, улсын нөөцийн 405.300 га талбайд ойг байгуулжээ. Ойн чанарыг сайтар сайжруулж, эвдэрсэн 933.300 га ойг нөхөн сэргээн дуусгажээ.
Бэлчээрийн болон намгархаг газрын хамгаалалт, нөхөн сэргээлтийн ажлыг үр дүнтэй бэхжүүлсэн. 1.5626 сая га талбайн бэлчээрийн экологийн нөхөн сэргээлт хийж, эвдэрсэн 72.700 га намгархаг газрыг нэмж сэргээсэн юм. Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр тогтвортой ахиц дэвшил гаргаж, 7 муж, өөртөө засах оронд цөлийн экологийг хамгаалах нөхөн төлбөрийн туршилтын төслийг хэрэгжүүлэв.
