solongonews
Ивээн тэтгэх байгууллагын нэгдсэн тунхаг гаргав
2017-07-05 16:14
Ивээн тэтгэх байгууллагын нэгдсэн тунхаг гаргав

Энэ сарын 4-нд 30 гаруй улс орон, бүс нутгийн шинжлэх ухаан судалгааны ивээн тэтгэх байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөгчид Бээжинд 100 хувийн саналаар "Шинжлэх ухааны чадварлаг боловсон хүчнийг дэмжиж, "Нэг бүс нэг зам"-ын ирээдүйг хамтдаа цогцлооё" хэмээх хамтарсан тунхаг баталж, "Нэг бүс нэг зам"-ын хүрээн дэх шинжлэх ухааны хамтын ажиллагааны хэтийн төлөвийг гаргасан байна.
2-ноос 4-нд Хятадын үндэсний байгалийн шинжлэх ухааны сангийн зөвлөл "Шинжлэх ухааны чадварлаг боловсон хүчнийг дэмжиж, "нэг бүс нэг зам"-ын ирээдүйг хамтаар цогцлооё" сэдэвт олон улсын форум зохион явуулав. Хуралд оролцогч "Торгоны замын үзэл баримтлал"-ын дагуу нэгдсэн судалгааны төслийг дэмжих, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх арга зам олох, эрдэмтэн судлаачдын солилцоо, хамтын ажиллагааг дэмжих зэргээр шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааг зөвшилцөв.

Хятадын үндэсний байгалийн шинжлэх ухааны сангийн зөвлөлөөс дэвшүүлсэн "Нэг бүс нэг зам"-ыг хамтран байгуулах хэтийн төлөвийг хурлын төлөөлөгчид дээд хэмжээгээр хүлээн зөвшөөрөв. Тунхгийн дагуу, "Нэг бүс нэг зам"-ын хүрээнд суурь судалгааг дэмжих олон улсын хамтын ажиллагааг ахиулж, зам дагуу улс орон, бүс нутгийн шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ёстой гэж талууд санал нэгтэй үзсэн байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл