Дахин боловсруулах эдийн засгийг хөгжүүлэх нь Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн чухал стратегийн бодлого юм. Саяхан Үндэсний өөрчлөлт шинэчлэлтийн хорооноос “Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөлтийн хугацааны дахин боловсруулах эдийн засгийн хөгжлийн төлөвлөлгөө”-г нийтэлж, “Интернет + хаягдал бодисыг хураан авах”, “Интернет + хуучин бараа” зэрэг хөгжлийн загвар, арга хэлбэрийг хэрэгжүүлсэн гэж дурджээ. Итернетийн мэргэжил нь нөөц баялгийг дахин боловсруулахад ямар тус дэмжлэг үзүүлэх бол.
“Интернет + хаягдал бодисыг хураан авах” нь онлайн, офлайн хэлбэрээр хамтарна
- Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөлтийн хугацааны дахин сэргээгдэх эдийн засгийн хөгжлийн төлөвлөлгөө”-нд хуучин, хаягдмал бодисуудыг дахин боловсруулж ашиглах сүлжээ байгуулж, “Интернет + хаягдал бодисыг хураан авах” загварыг хэрэгжүүлж, онлайн болон офлайн хэлбэрээр хамтран ажиллана гэж тодорхойлсон байдаг. Өнөөдөр хуучин материалыг хураан авч дахин боловсруулах цахим платформыг байгуулсан ба нэгэн хэмжээний туршлага хуримтлуулжээ.
Жэжян мужийн Ляньюнь байгаль орчны төслийн ХХК нь Хятадын хэмжээнд хамгийн анх байгуулагдсан “Интернет + хаягдал бодисыг хураан авах” загварыг хэрэжүүлсэн аж ахуйн нэгж юм. Дүүрэг, хороололд тавьсан хуучин материалыг хураан авах ухаалаг хайрцаг нь иргэдийн амьдралд тус дэмжлэг болж, амьдрах орчин, агаарын бохирдлыг ч багасгаж чадсан. Нэхмэл, цаас, гялгар уут зэрэг нь өөр өөрийн гэсэн хураах савтай, хэрэглэгч QR кодыг уншуулж хуучин хаягдмал эд материалаа хайрцганд хийнэ. Ухаалаг систем хайрцганд хийсэн эд материалын хүндийг жигнэж тэмдэглээд, холбогдох мэдээллийг хэрэглэгчийн бүртгэлийн дугаарт явуулж, оноо тэмдэглэнэ. Хэрэглэгч олсон оноогоороо онлайн дэлгүүрээс эд бараа худалдан авч болно. Тус систем нь дижитал платформд анализ хийж, эд материалын хүндийн жин болон төрлөөр нь ялгаж салган, дээр нь холбогдох мэдээллийг нь нааж, дахин боловсруулалт хийх үйлдвэрт хүргэнэ. Тус компани нь энэ оны 06-р сарыг хүртэл 27 муж, хотод 2000 гаруй төсөл хэрэгжүүлж, 15 сая иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.
Жэжян их сургуулийн Олон нийтийн бодлого судлалын хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Шюй Линь:
- Ухаалаг тоног төхөөрөмж нь хураан авсан эд материалд бүртгэл хийж, дижитал платформоор дамжин хураан авсан хаягдал бодисыг дахин боловсруулж ашиглах тоо бүртгэлийг цуглуулан, хүргэлтийн ул мөрийг нь тэмдэглэдэг. Хураан авсан хаягдал бодисын мэдээллийн дагуу хэрэглэгчийн үйл ажиллагааны байдлыг ойлгож, хэрэглэгчдэд хаягдал бодисоо төрөлжүүлэн хураалгах заншлыг буй болгоно.
Орон нутгийн хаягдал бодисыг хураах сүлжээг сайжруулна
Хотод хэрэгжүүлж дадсан “Интернет + хаягдал бодисыг хураан авах” загвар нь хөдөө орон нутаг уруу цар хүрээгээ тэлж байна. “Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөлтийн хугацааны дахин боловсруулах эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө”-нд “Орон нутгийн онцлогт нь зохицуулж хаягдал бодисыг хураан авах сүлжээ бий болгоно. Хот, хөдөөгийн хаягдал бодисыг хураан авч дахин боловсруулах нэгдсэн системийн хөгжлийг дэмжинэ гэж тодорхойлжээ.
Сычуань мужийн Чэншэнь шяньд Бээжингийн дахин сэргээгдэх нөөц баялгийг хураан ашиглах ХК-ний тариалангийн эмийн хайрцаг савыг хураан авах төсөл нь тариалангийн эмийн хайрцаг, сав зэрэг хаягдал бодисыг хураан авч байгаль орчныг бохирдуулах асуудлыг шийдвэрлэжээ. Тариачид тариалангийн эм авахдаа барьцааны мөнгө өгч, тариалангийн эмийн сав, хайрцгийг буцаасны дараа барьцааны мөнгийг нь буцаан өгдөг. Аж ахуйн нэгж тариалангийн эмийн мэдээлэлд үндэслэн хураан авах ухаалаг, автомат төхөөрөмжөөр тариалангийн эмийг худалдах, хэрэглэх, сав, хайрцгийг хураан авах, устгах, дахин боловсруулах зэрэг бүх үйл явцыг шалгаж болдог. Өнгөрсөн жилийн эцсийг хүртэл тухайн орон нутгийн тариалангийн эмийн сав, хайрцаг хурааж авсан норм нь 85 хувьд хүрчээ.
Жэжян мужийн Жинь Шылэ байгаль орчны ХХК нь хөдөө орон нутгийн хаягдмал бодис, хогийг ялган салгах, хурааж авах шинэ төхөөрөмжийг судлан бүтээжээ. Хөдөө айлын хогийн саван дээр ухаалаг чип суулгаж, гурван секундын дотор хогийг ялгаж салгасан байдалд бүртгэл хийж, айл нэг бүрийн хог, хаягдал бодисын хэмжээг бүртгэн, ялгаж салгалгүй дураар хаясан хогийг нэхэмжлэх зэрэг ажлыг гүйцэтгэдэг. Мэдээллийн дүнд шинжилгээ хийж, холбогдох албан байгууллагад мэдэгдэж, тус айл, өрхөд чиглүүлэн удирдан жолоодох, сургалт явуулах арга хэмжээ хэрэгжүүлдэг.
“Интернет + хаягдал бодисыг хураан авах” нь “Оновчтой” гэдгээрээ онцлог болдог. Иргэдийн амьдралаас гарсан хаягдал бодис буюу хогоо ялгаж салгасан байдал болон хураан авсан мэдээлэл, хогийг тээвэрлэсэн мэдээлэл, нөөц баялгийг дахин боловсруулсан зэрэг зөв оновчтой, нарийн тодорхой мэдээллийг авч чаддаг байна. Энэхүү мэдээллүүд нь хот, хөдөөгийн амьдралын хаягдал бодис, хогийг ялган салгаж, хураан авч дахин боловсруулахад оновчтой мэдээллээр хангаж өгдөг.
“Интернет + хуучин бараа” нь эдийн засгийн дахин боловсруулалтыг дэмжинэ
Хуучин хэрэгслийн арилжаа нь нөөц баялгийг дахин боловсруулж ашиглахын чухал нэгэн хэлбэр болжээ. “Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөлтийн хугацааны дахин сэргээгдэх эдийн засгийн хөгжлийн төлөвлөлгөө”-нд тодорхойлсноор хуучин хэрэгслийн худалдааны захыг эмх цэгцтэй болгон хөгжүүлж, “Интернет + хуучин бараа” хөгжлийн загварыг урамшуулан, цахим арилжааны платформын удирдлагын хариуцлагыг эрчимжүүлж, арилжааны үйл ажиллагааны хяналтыг сайжруулж, хуучин хэрэгслийн арилжаа худалдаанд стандарчилсан, дүрэмжсэн үйлчилгээ үзүүлж, цахим платформд хуучин хэрэгслийн арилжаа худалдааны аж ахуйн нэгжүүдийг бүртгүүлэхэд нь урамшуулж, хуучин хэрэгслийн арилжааны үр ашгийг нэмэгдүүлнэ.
Шяньюй хуучин хэрэгслийн худалдааны цахим платформ бол Алибаба группын үүсгэн байгуулсан арилжаа худалдааны тавцан юм. 2020 оны байдлаар онлайн худалдааны нийт хэмжээ нь 200 тэрбум юаньд хүрчээ. Тус платформын хариуцлагатай албаны хүн:
- 200 тэрбум юаний үрэлгэн зардлыг 200 тэрбум юаний хэрэглээ болгон хувиргаж, эдийн засгийн дахин боловрсуулалтын хөгжлийг сайжруулсан гэж мэдээлсэн байна.
Онлайн худалдааны платформ нь бодит дэлгүүрийн хувьд цаг хугацаа, орон байрын хязгаарлал байхгүй, интернетээр дамжин арилжааны бүх үйл ажиллагааг гүйцэтгэж болдог. Үүний зэрэгцээ хуучин хэрэгслийн мэдээллийн талаарх асуудлыг “Хянан шалгах төв”-өөс шалгаж шийдвэрлэж чаддаг. Хэрэглэгч хуучин гар утас, гутал, тансаг зэрэглэлийн цүнх зэргийг худалдан авсны дараа Хянан шалгах төв нь бараа хүргэлтээс өмнө жинхэнэ, хуурамч гэдгийг нь шалгадаг. Хэрэв хуурамч бараа байвал хэрэглэгчид бүх зардлыг нь буцааж өгдөг.
Ойрын жилүүдэд Шяньюй платформ нь хуучин бараа худалдааны аж ахуйн нэгжийг урин бүртгүүлж, “Шяньюй шилдэг бүтээгдэхүүн, санаа зоволтгүй борлуулалт” зэрэг үйлчилгээ үзүүлжээ. Иргэн Жан Ши тус платформыг байнга ашигладаг. Дижитал бүтээгдэхүүнүүд, гар утас, компьютер зэргийг шинээр худалдан авсны дараа хуучныг нь тус платформаар дамжин худалддаг. Заримдаа яаралтай үед “Санаа зоволтгүй борлуулалт” үйлчилгээгээр хоёр хоногт авах хүн байхгүй бол тус платформд хамгийн хямд үнээр худалдаж авдаг байна.
Ойрд хуучин бараа худалдааны платформууд гэрт нь хүрч хуучин гар утсыг нь худалдан авах үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд хэрэглэгч хуучин гар утсаа онлайнаар дамжин үнэлгээ хийлгэж, дараа нь шуудангийн ажилтан гэрээс нь авахаар очдог. Шуудангийн ажилтан мэргэжлийн аппаратаар хуучин барааг шалгаж, мөнгийг нь төлөөд авдаг. Ийм үйлчилгээ гарснаар хэрэглэгч гэрээсээ гарахүйгээр хуучин бараагаа худалдан зарж, энэ нь аль аль талдаа цаг хугацаа, үйл явцыг хэмнэж өгдөг байна.
- Хэрэглэгч хуучин бараагаа Шяньюй платформ дээр бүртгүүлснээр эдийн засгийн дахин боловсруулалтын үйл ажиллагаанд оролцсон гэсэн үг. Хуучин барааны үнэ өртгийг улам сайнаар, бүрэн ашиглахыг бид үргэлж урамшуулан дэмждэг гэж Шяньюй платформын хариуцлагатай албаны хүн тайлбарлалаа.

Аньхүй мужийн Хэфэй хотын Баохэ дүүргийн Чанчин замын Фэйнань хорооллын хогоо ялган хураах өртөөнд иргэд хогоо ялган хаяж байгаа нь Зургийг: ЛЮ ЖЮНЬШИ

Жянсү мужийн Хуай-Ань хотын Чин Жянпү дүүргийн Шангрилла хорооллын иргэн хогийг ялгаж салгах ухаалаг төхөөрөмж хэрэглэж байгаа нь Зургийг: ЖАО ЧИРГҮЙ
