solongonews
Өндөр хурдны галт тэрэг интэрнэтээс хоол захиалах үйлчилгээтэй болов
2017-07-17 17:10
Хятадын Төмөр замын салбараас өнөөдөр буюу 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Хятадын өндөр хурдны галт тэргээр аялах зорчигчид галт тэргэнд явахдаа интэрнэтээр хоол захиалах боломжтой болсон тухай мэдээлсэн байна.

Хүмүүс гар утсаараа төмөр зам дагуух хоолны газраас хоол захиалах боломжтой болсон байна.

Одоогоор гагцхүү G буюу D-гээр эхэлсэн өндөр хурдны галт тэрэг ийм үйлчилгээтэй бөгөөд зорчигчид 12306 сайт, гар утасны АПП зэргийг ашиглан хоол захиалж болно. Шанхай, Тянь Жинь, Гуан Жөү, Нань Жин, Хан Жөү, Ши Ань, Шэнь Ян, Чан Чүнь, Ү Хань, Жи Нань, Фү Жөү, Шя Мэнь, Чан Ша, Чэн Дү, Чүн Чин, Лань Жөү зэрэг 27 муж, хотууд энэхүү төсөлд хамрагдсан аж. Захиалж болох хоолны зүйлд голдуу түргэн хоол болон тухайн газрын онцлогт хоолоор голлосон байлаа. Зорчигчдын урьдчилан захиалсан хоолыг галт тэрэгний ажилтан зорчигчдын байгаа галт тэрэг рүү буюу суудалд нь хүргэж өгдөг.

Энэ нь Хятадын Төмөр замын салбар анх удаа хоол хүнсний үйлчилгээгээ нийгэм нийтэд хандуулсан явдал болно. Хоол хүнсний төрөл зүйл олширсноор зорчигчид нэн олон сонголттой болсон бөгөөд зах зээлийн өрсөлдөөнөөр дамжин хоол хүнс хангах этгээдийн үйлчилгээний төвшнийг дээшлүүлэхийн зэрэгцээ хоол хүнсний үйлчилгээний ерөнхий хэр төвшнийг дээшлүүлэхэд ашигтай гэж зарим хүмүүс үзэж байна.


 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл