solongonews
Хятад улсын алтны гаралт 12 жил дараалан дэлхийд тэргүүлэв
2019-10-11 11:33
2018 онд Хятад улсын алтны гаралт 12 жил дараалан дэлхийд тэргүүлж, хэрэглэх хэмжээ ч 6 жил дараалан дэлхийд тэргүүлсэн байна.

Хятад улсын алтны нийгэмлэгийн дарга, Хятад улсын алтны группийн хувьцаат хязгаарт компанийн дарга Сөн Шинь 10-ны өдөр, 2019 оны Хятад улс дахь олон улсын уул уурхайн их хурлын үеэр ярихдаа, Хятад улсын алтны хөгжилтийн байдлаас хархад Хятад улс байгуулагдах үед алтны гаралт жилдээ 4 тонн байснаас одоо 400 гаруй тонн хүрч, дэлхийн тэргүүний технологийг эзэлсэн дэлхийн хамгийн том алтны улс болжээ гэв.

2019 оны Хятад улс дахь олон улсын уул уурхайн их хурал 10 -р сарын 9-11-ний өдөр хүртэл Тянь Жин хотод зохион байгуулагдана. Хурлыг Хятад улсын уул уурхайн холбооноос санаачлан зохион байгуулж, 50 гаруй улс орны засгийн газрын албан тушаалтан, эрдэмтэн мэргэжилтэн, уул уурхайн аж ахуйн нэгж болон мөнгөн гүйлгээний байгууллагаа нэгжийн нийт арван мянга гаруй төлөөлөгч хуралд оролцжээ.


 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл