solongonews
Хөгц мөөгөнцөр
2018-04-16 11:37
Хүнсний бүгээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлага хангахгүй чийгтэй, халуун нөхцөлд худалдаалах, тээвэрлэх, хадгалах нь хүнсэнд хөгц мөөгөнцөр үүсэхэд хүргэдэг.

 

ИЙМД ИРГЭН ТА БҮҮ МАРТ!!! 

    Бүх төрлийн хүнсийг хөгц мөөгөнцөр болон микотоксиноор бохирдуулахгүйн тулд тухайн бүтээгдэхүүний шошгонд заагдсан тохирсон чийглэг болон температурт зөв хадгалах нь чухал.

Хүнсний бүтээгдэхүүнд нэгэнт үүссэн хөгц мөөгөнцрийн хор нь хүнсний бүтээгдэхүүнийг бэлтгэх, халуун боловсруулалт хийх явцад устдаггүй болно.

Хөгц нь хүнсний бүтээгдэхүүний зөвхөн нүдэнд харагдах гадаргуу хэсэгт бус, гүн рүү нь ургасан байдаг ба түүний гэмтээгүй хэсэгт нь ч (ялангуяа чийглэг өндөртэй бүтээгдэхүүнд) хөгц мөөгөнцрийн хор ялгарсан байх аюултай тул тухайн бүтээгдэхүүнийг шууд хаях хэрэгтэй.

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mnb
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл