solongonews
Хятад улсын гадаадын хөрөнгийн бодит хэрэглээ эхний 10 сард 17.8 хувиар өсөв
2021-11-16 11:36
Хятад улсын гадаадын хөрөнгийн бодит хэрэглээ эхний 10 сард 17.8 хувиар өсөв

    15-ны өдөр Худалдааны яамнаас 2021 оны 01-р сараас 10-р сар хүртэл улсын хэмжээнд гадаадын хөрөнгийн бодит ашиглалт 943 тэрбум 150 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.8 хувиар нэмэгдсэн гэж мэдээлсэн байна.

Аж үйлдвэрийн үүднээс авч үзвэл, үйлчилгээний салбарт гадаадын хөрөнгийн бодит зарцуулалт 752 тэрбум 520 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.3 хувиар нэмэгдэв. Өндөр технологийн үйлдвэрлэлд гадаадын хөрөнгийн бодит хэрэглээ өмнөх оны мөн үеэс 23.7 хувиар өссөн байна.

Эх үүсвэрийн хувьд “Бүс ба зам”-ын дагуух орнууд болон АСЕАН-ы орнуудад хийсэн бодит хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс тус тус 30.7 хувь, 29.5 хувиар өссөн байна.

Бүс нутгийн хуваарилалтын хувьд Хятад улсын зүүн, төв, баруун бүс нутагт гадаадын хөрөнгийн бодит ашиглалт өмнөх оны мөн үеэс тус тус 17.5 хувь, 29.8 хувь, 9 хувиар өссөн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл