Хятад улсын WCBA 2020-2021 оны улирлын тэмцээний хоёрдугаар ээлжийн тэмцээн эхлэх үеэр буюу 12-р сарын 01-ний өдрийн үдээс өмнө Хятад улсын сагсан бөмбөгийн нийгэмлэгийн тэргүүлэгч Яо Минг ӨМӨЗО-ы засгийн газрын дэд тэргүүлэгч Жэн Хунфань Хөххотноо хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Жэн Хунфань, ӨМӨЗО-ы засгийн газар нь Өвөр Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг бүх хүчээрээ дэмжих болно. Хятад улсын сагсан бөмбөгийн нийгэмлэг цаашид Өвөр Монголд уралдаан тэмцээнийг илүү ихээр зохион байгуулахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.

Хятад улсын сагсан бөмбөгийн нийгэмлэгийн тэргүүн Яо Мин хэлэхдээ, "Өвөр Монголын Нүншинь сагсан бөмбөгийн клуб нэгдүгээр ээлжийн тэмцээнд 9 удаа түрүүлсэн амжилт гаргасан. Цаашид энэ амжилтаа ахиулахыг хүсэж байна" гэжээ.
Дашрамд дурдахад WCBA 2020-2021 оны улирлын тэмцээний хоёрдугаар ээлжийн уралдаан 12-р сарын 01-нээс 21-ний өдрийг хүртэл Хөххотод болж, нийт 17 клуб өрсөлдөх болно.

