solongonews
Хятад улсын төмөр зам шинэ аяллын шугам хэрэгжүүлнэ
2019-03-25 16:53
Хятад улсын төмөр зам шинэ аяллын шугам хэрэгжүүлнэ.

Хятад улсын төмөр замын ерөнхий компаниас мэдээлэхдээ, 04-р сарын 10-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Хятад улсын төмөр зам шинэ аяллын шугамыг хэрэгжүүлэх болжээ.  Бээжинээс Чэндү хүрэх, Бээжинээс Ланьжөү хүрэх, Ланьжөүгээс Чэндү хүрэх хурдны галт тэрэгний аялах цагийг богиносгож, зорчигчдын аяллыг баталгаажуулахын дээр тээврийн галт тэрэгний чадамжийг ч олон талаар дээшлүүлсэн байна.

Шинэ аяллын шугамыг хэрэгжүүлсний дараа Бээжин Чэндүгийн хооронд 3 цаг аялж, өмнөхтэй харьцуулбал 49 минут богино болжээ. Бээжингээс Ланьжөү хооронд уг нь 8 цаг 04 минут аялж байсныг богиносгон 7 цаг 23 минут болгов. Ланьжөү болон Чэндүгийн хооронд хурдны галт тэрэг аялуулж, зарцуулах цаг нь 6 цаг 50 минут орчим болно.

Мөн зорчигчдын хэрэгцээ шаардлагыг үндэслэн Шэньян хотоос Жямүси хот хүрэх, Далянь хотоос Чичихаар хүрэх хурдны галт тэргийг тус бүр нэг ээлж болгожээ. Үүнээс гадна Хөххотоос Таншань төмөр замын 10 мянган тонны даацтай галт тэргийг уг нь 28 ээлж байсныг 39 ээлж болгон нэмсэн байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл