
Тус галт тэрэг энэ удаад Оросын Ярославск хот хүрэх юм. Энэ ээлжийн галт тэрэг ашиглалтад орсноор Хятад Оросын ачаа тээврийн цаг хугацаа, ложистикийн өөрийн өртгийг ихээр хэмнэх бөгөөд Манжуур боомтын өвөрмөц давуу талыг харуулах болно.
Манжуур боомт бол ӨМӨЗО-ны умарш нээлттэй байлгах үүд хаалга юм. Баруун Сибирийн төмөр замтай шууд холбогдож, Хятад Оросын эх газрын бараа тээврийн 70 хувийг биелүүлдэг, Хятад-Орос- Европын орнуудыг холбосон чухал зангидаа боомт юм. Өдгөө Жяньсү-Манжуур-Европ чиглэлийн ээлжийн галт тэргээр төлөөлүүлсэн хил дамнасан 15 төмөр замын шугам бий болоод байна. Манжуур-Орос-Европ чиглэлийн ээлжийн галт тэрэг аялж эхэлсэн нь Манжуур боомтын зөвхөн дамжин өнгөрүүлдэг байсан түүхийг өөрчилж, Хятадын аж ахуйн нэгжийн гадаадад хөгжих шинэ зам нээсэн байна.
