solongonews
”Сэргэн хөгжлийн зам дээр улсын эрдэнэсийг буцаан авчирлаа” үзэсгэлэн нээгдэв
2021-07-25 20:03
”Сэргэн хөгжлийн зам дээр улсын эрдэнэсийг буцаан авчирлаа” тусгай үзэсгэлэн нээгдэв.

Тай Юань хотын Тянь Лүн уулны чулуун агуйн музейд "Сэргэн хөгжлийн зам дээр улсын эрдэнэсийг буцаан авчирлаа" тусгай үзэсгэлэн 07-р сарын 24-ний өдөр нээгдэв. Тусгай үзэсгэлэн нь өнгөрсөн 100 жилийн хугацаанд анх удаагаа Японоос "Нутаг буцсан", "Наймдугаар агуйн хойд ханын гол Буддагийн тэргүүн"-ээр гол болгосон Тянь Лүн уулын чулуун агуйн үнэт соёлын дурсгалт зүйл юм. Үзэсгэлэнгийн үеэр мөн Тянь Лүн уулын чулуун агуйн үнэт соёлын дурсгалт зүйл алдагдсан, эргэж ирсэн явцын талаар болон алдагдсан соёлын дурсгалт зүйлийг сэргээн засах, хамгаалах, судлан шинжлэх ажиллагааны хамгийн сүүлийн үр дүнг нийтэлсэн байна.
Мэдээллийн дагуу "Наймдугаар агуй" бол Тянь Лүн уулан дахь Сүй гүрний цорын ганц агуй юм. Энэ нь Сүй гүрний Эзэн хааны дөрөв дэх жилд (МЭ 584 он) байгуулагдаж, агуйн баримлын өвөрмөц хэлбэр, хэв маяг нь Сүй гүрний чулуун агуйн бүтээлийн хамгийн өндөр оргилыг илэрхийлдэг. "Наймдугаар агуйн хойд ханан дээрх Буддагийн тэргүүн нь намхан, хавтгай, дугуй царайтай, нүд нь үл ялиг аниастай, уруул нь ялимгүй мурийсан, инээмсэглэсэн, баримал хийх чадварлаг тансаг арга барил, цаг үеийн онцлог шинж чанаруудыг тусгасан байдаг.  Мөн үндэсний гоо зүй, Сүй гүрний гар урчуудын гайхамшигтай ур чадварыг харуулж, туйлын үнэт чулуун сийлбэрийн урлагийн бүтээлүүд юм.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл