solongonews
Төмөр замын олон улсын логистикийн брэнд бий болгоно
2017-04-23 21:15
Хятад, Монгол, Беларусь, Герман, Казахстан, Польш, Орос долоон орны төмөр замын байгууллага саяхан ”Хятад, Европын галт тэрэгний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хэлэлцээр”-т гарын үсэг зурав.

     Хятад улсын төмөр замын байгууллага "Нэг бүс нэг зам" дагуух орнуудтай Хятад, Европын төмөр замын хамтын ажиллагааны хэлэлцээрт анх удаа гарын үсэг зурж байгаа юм байна.  Хятадын төмөр замын ерөнхий компаний хариуцлагатай албаны хүмүүсийн танилцуулснаар:

- "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад үйлчлэх зорилгоор долоон орны төмөр замын байгууллага тус хэлэлцээрт гарын үсэг зурж, Ази, Европын хоорондох төмөр замын ачаа тээврийн зах зээлд эзлэх хувь хэмжээг дээшлүүлэн, зам дагуух орнуудын эдийн засгийн хөгжил, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг дайчилж, олон улсын бараа тээврийн брэндийг буй болгож, Хятад, Европын галт тэрэгний хөгжлийг гүнзгийрүүлэхэд механизмын баталгаа хангах болно.

Дараагийн шатанд Хятадын төмөр замын ерөнхий компанийнхан талуудтай нягт хамтран ажиллаж, хэлэлцээрийг сайтар хэрэгжүүлэн, орнуудын эдийн засаг нийгмийн хөгжилд үйлчилж, иргэдэд үр шимийг хүртээнэ.

 

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : news.nen.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл