solongonews
Өндөр чанартай шинэ эрчим хүчний авто машины хөгжлийг дэмжинэ
2018-01-23 10:07
Саяхан Бээжин хотод 2018 оны Хятадын цахилгаан хөдөлгүүрт авто машины форум боллоо.

   Форумд Хятадын Шинжлэх ухаан, технологийн яамны сайд Вань Гань хэлсэн үгэндээ: Ирээдүйд Хятад улс цахилгаанжсан, ухаалаг чиглэлээр хөгжих бодлого баримтална. Тэр дундаа аж  үйлдвэр, технологи, бодлогын инновацийг илүү чухалчилж, өндөр чанартай шинэ  эрчим хүчний авто машины хөгжлийг дэмжинэ гэжээ.

Хоёр хоног үргэлжилсэн тус  форум "Дэлхий дахины өөрчлөлтийн хандлагыг баримталж, өндөр чанартай хөгжье"  уриан дор болсон юм. Гадаад дотоодын улс төрч, судлаач хэдэн мянган зочин тус  форумд оролцон, шинэ эрчим хүчний авто машины аж үйлдвэрлэлийн хөгжлийн эрүүл  орчин бий болгох талаар авч хэлэлцсэн байна. 
Хятадын Шинжлэх ухаан, технологийн яамны сайд Вань Гань хурлын  үеэр танилцуулахдаа: Одоо Хятадын шинэ эрчим хүчний авто машин, бүх тээврийн  хэрэгслээс эд анги хүртэлх аж үйлдвэрийн гинжин холбоосыг үндсэндээ бүрдүүлсэн  бөгөөд чухал технологи, эд ангийн судалгаа, үйлдвэрлэлийн талаар ч чухал ахиц  гаргаж, бүх салбар, дунд, урт хугацааны, тогтвортой бодлогыг дэмжих систем аажмаар бий болж, зах зээл хурдтай хөгжиж байна хэмээн онцолжээ.  Тэрээр: 2017 онд, дэлхийн гол гол орны шинэ эрчим хүчний авто  машины борлуулалтын хэмжээ 1 сая 420 мянгад хүрсэн бол зөвхөн Хятад улсын авто  машины борлуулалт 777 мянгад хүрсэн байна. 2018 онд 1 саяд хүрнэ хэмээн нийтээрээ өөдрөг төсөөлөлтэй байна гэжээ.   

Одоогоор Хятадын шинэ  эрчим хүчний авто машиныг хөгжүүлэхэд олон сул тал оршиж байна. Жишээлбэл  батарейны чадал хүрэлцэхгүй, цэнэглэгч багана зэрэг дэд бүтцийн бүтээн  байгуулалт тэнцвэргүй, гүйцэд бус бөгөөд үйлчилгээний тогтолцоо бүрэн бус,  бодлого, стандарт, хууль зүйн орчин бүрдээгүй зэрэг асуудал  бий.

Үүнтэй холбогдуулан Вань  Гань хэлэхдээ: Хятад улс ирээдүйд шинжлэх ухаан технологийн инновац, хөгжлийн  хэлбэрээ цахилгаанжсан, ухаалаг чиглэлээр өөрчлөн сайжруулах, бодлогын систем, борлуулалтын зам сувгийг шинэчлэх зэргийг улам чухалчилж, шинэ эрчим хүчний авто  машиныг чанартай хөгжүүлнэ гэжээ. Тэрээр бодлогын шинэчлэлээр жишээ болгон  тайлбарлалаа:"Санхүү татварын  талаар 2020 онд цахилгаан авто машинд олгох санхүүгийн нөхөн олговрыг цуцлахын зэрэгцээ авто машин худалдан авахад татварын хөнгөлөлт олгох хугацааг  сунгах бодлого хэрэгжүүлж, авто машины эрчим хүч хэмнэсэн нийт хэмжээ, түүнтэй  зохицсон шагналын дүрмийг ч удалгүй боловсруулна. Нүүрстөрөгчийн арилжааны  дүрмийг даруй боловсронгуй болгож, бизнесийн шинэ загварыг дэмжин, шинэ эрчим  хүчний авто машины эзлэх харьцааг нэмэгдүүлэх талаар бодлогын дэмжлэг шаардагдаж  байна. Ерөнхийдөө бид бодлогоо шинэчилж, тогтвортой байлгах болно”  гэжээ.

BYD компанийн захирал Ван Чуаньфү хэлсэн үгэндээ:  Нөхөн олговор, эрчим хүч хэмнэсэн нийт хэмжээг тооцоолох бодлого боловсруулсны  дараа цахилгаан цэнэгтэй холимог хөдөлгүүрт авто машин мөн л дэлхийн хувийн авто  машины хөгжлийн гол урсгал болно. 2020 он гэхэд дан цахилгаан хөдөлгүүрт авто  машин, цахилгаан цэнэгтэй холимог хөдөлгүүрт авто машин 2 саяд хүрч, нийт 5  саяыг үйлдвэрлэнэ хэмээн төсөөлжээ. Ван Чуаньфү цааш нь хэлэхдээ: "Хотын автобусыг цахилгаанаар  цэнэглэдэг болгохыг нийтээрээ хүлээн зөвшөөрснөөр, бүх Хятадын 32 хотод  түгээхээр төлөвлөв. Шэньжэн хот бүх автобусаа цахилгаанаар цэнэглэдэг  болгосноор, энэ талаар дэлхийн анхны хот болжээ. Таксины хувьд, 2016 онд Тай  Юань хот бүх таксигаа цахилгаанаар цэнэглэдэг болгосноор, энэ талаар дэлхийн  анхны хот болсон юм. Харин бид 2020 он гэхэд бүх таксигаа  цахилгаанаар цэнэглэдэг болгохоор төлөвлөж  байгаа."

Хятадын цэнэглэдэг машны Бай Рэнь нийгэмлэгийн  дарга Чэн Чинтай хэлэхдээ: Ирээдүйд машин нь ухаалаг зам тээвэр, оюунлаг хотын  үндсэн элмент болж, ногоон эрчим хүч, цахилгааны ухаалаг сүлжээ, ирээдүйн аялал, сүүлийн үеийн хөдөлгөөнт холбоо зэргийг холбож, шинэ ажил төрөл,  шинэ загварыг нийтээрээ бий болгох болно гэжээ. Тэрээр, засгийн газраас цагийн  хуваарь гаргаж, нийгэм, зах зээлийн төсөөллийг удирдан дагуулах ёстой хэмээн   санал болгожээ.

"Энэ талаар төсөөлөхөд, 2030 он  гэхэд, Хятадын цахилгаан хөдөлгүүрт авто машины борлуулалт 15 сая гаруйд хүрч,  өөр өөр зэрэглэлийн автомат жолоодлого үндсэндээ түгэж, хангамжийн хэмжээ 80  саяд хүрэх болно. Энэ төсөөлөл биелбэл, эрчим хүчний бүтцийн зохицуулалт,  цахилгааны ухаалаг сүлжээний бүтээн байгуулалт, дэд бүтэц сайжрах, сүүлийн үеийн  хөдөлгөөнт холбооны дэмжлэг, үйлдвэрийн сүлжээний зохицуулалт өөрчлөлт, ажлын  байрны шилжилт, хууль дүрмийн зохицуулалт зэрэг бүгдтэй нь холбогдох  болно." 


 

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл