solongonews
Эхний улиралд ӨМӨЗО-ноос RCEP-ийн гишүүн орнуудад хийсэн импорт, экспорт өссөн байна.
2022-04-27 17:06
Эхний улиралд ӨМӨЗО-ноос RCEP-ийн гишүүн орнуудад хийсэн импорт, экспорт 9.3 хувиар өссөн байна.

      Сэтгүүлч Өвөр Монголын Манжуур хотын гаалийн газраас энэ оны эхний улиралд ӨМӨЗО-ноос RCEP-ийн бусад гишүүн 14 оронд хийсэн импорт, экспортын хэмжээ 9 тэрбум 400 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9,3 хувиар нэмэгдсэн байна. Өвөр Монголын нийт гадаад худалдааны импорт, экспортын нийт хэмжээний 30.3 хувийг эзэлж, 2.8 пунктээр өсчээ. Үүний дотор экспорт 4.72 тэрбум юань болж, 29.4 хувиар өссөн бол импорт 4.32 тэрбум юань болж, 6.6 хувиар буурсан байна гэж мэдээллээ.

   Тоо баримтаас харахад импортын гол нэрийн барааны дотор хуурай сүү 41.6 хувийг эзэлж, худалдааны хэмжээ 1.8 тэрбум юаньд хүрч, 17 хувиар өсч, төмрийн хүдэр 28.5 хувьд хүрч, худалдааны хэмжээ 1.23 тэрбум юаньд хүрч, 46.1 хувиар буурсан байна., түүхий нефть 8.1 хувийг эзэлж, худалдааны хэмжээ 350 сая юань хүрсэн байна. Экспортолсон гол нэрийн барааны дотор ган 15.1 хувийг эзэлж, худалдааны хэмжээ 710 сая юаньд хүрч, 33.7 хувиар буурч, механик болон цахилгаан бүтээгдэхүүн 14.9 хувьд хүрсэн ба худалдааны хэмжээ 700 сая юаньд хүрч, 218.4 хувиар нэмэгдсэн байна. Үүний дотор хавтгай дэлгэцийн модулийн худалдааны хэмжээ 510 сая юань болж, 442.7 дахин өсөв. Үүнээс гадна, экспортолсон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хөнгөн цагаан материал, ферро хайлш, үндсэн органик химийн бүтээгдэхүүний худалдааны хэмжээ тус тус 480 сая юань, 470 сая юань, 360 сая юань, 300 сая юаньд хүрч, 13.6, 132.7, 344.2, 23.7 хувиар тус тус өссөн байна.

    RCEP-ийн ногдол ашгийг үе шаттайгаар гаргаснаар манай Хятад улсаас АСЕАН-тай хийсэн худалдаа хурдсаж, эхний улиралд Хятад улсаас АСЕАН-тай хийсэн импорт, экспортын хэмжээ 1.35 их наяд юаньд хүрч, 8.4 хувиар нэмэгдэж, RCEP-ийн нийт өсөлтийн хурдаас 1.6 пунктээр давав. 

Тоо баримтаас үзвэл эхний улиралд Хятадын экспортын аж ахуйн нэгжүүд RCEP-ийн гарал үүслийн гэрчилгээ авахаар нийт 109 мянган хүсэлт гаргаж, гарал үүслийн мэдүүлэг гарган, импортлогч орноос 250 сая юаний тарифын хөнгөлөлт эдэлсэн байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://nm.cnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл