Соёл, аялал жуулчлалын яам 28-ны өдөр үндэсний хэмжээний жуулчлалын баазуудын шинэ бүсийг зарлав. Үүнд Хүнань мужийн Чандэ дахь Лю-Э нуурын аялал жуулчлалын амралтын бүс ба Хэбэй мужийн Чүнли мөс, цасны жуулчлалын амралтын газруудыг багтаасан үндэсний хэмжээний жуулчлалын 15 амралтын бүс багтсан байна.
Одоогийн байдлаар Хятад улс үндэсний хэмжээнд 45 аялал жуулчлалын амралтын бүстэй бөгөөд 23 муж, өөртөө засах орон, орон нутгийн хэмжээнд тархаж, олон төрлийн амралтын газруудыг хамарчээ.
Соёл, аялал жуулчлалын яамны статистик мэдээллээр энэ оны 3-р улиралд үндэсний 30 аялал жуулчлалын бүс давхацсан тоогоор нийт 44 сая 261 мянга 800 жуулчин хүлээн авсан нь өмнөх сараас 82.57%-иар өссөн байна. Жуулчин хүлээн авсан нийт орлого 24 тэрбум 919 мянган юаньд хүрсэн нь өмнөх сараас 90.88% өссөн байна.
