solongonews
Ван И Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд Махутатай видео уулзалт хийлээ
2022-06-14 17:35
Ван И Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд Махутатай видео уулзалт хийлээ.

 Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И 6-р сарын 13-ны өдөр Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд Наная Махутатай видео уулзалт хийлээ.

Ван И хэлэхдээ "Хятад улс Шинэ Зеландыг стратегийн хамтын ажиллагааны чухал түншээр үзсээр байгаа юм. Шинэ Зеландтай хамтран хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хянамгай хэрэгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Хоёр тал Хятад-Шинэ Зеландын чөлөөт худалдааны хэлэлцээрийг шат өгсүүлсэн протоколыг хэрэгжүүлж, цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх Хятад, Шинэ Зеландын сайд нарын яриа хэлэлцээг үргэлжлүүлэн, ногоон сэргэн мандалтын биелэлтийг түргэтгэх ёстой. Номхон далайн арлын орнуудтай Шинэ Зеландын уламжлалт хэлхээ холбоог Хятад улс хүндэтгэж байна. Арлын орнуудын хүсэлтийн дагуу Хятад улс Шинэ Зеландтай гурван талт, олон талт хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлж, Номхон далайн өмнөд бүсийг нээлттэй, хүртээмжтэй, эв нэгдэлтэй, хамтран ажилласан бүс болгоход бэлэн байна" гэжээ.

Наная Махута хэлэхдээ "Шинэ Зеланд, Хятад хоёр орон хоёр талт болон олон талт платформоор дамжуулан арлын орнуудыг сорилт бэрхшээлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх ёстой. Дэлхийн хөгжил, аюулгүй байдлын талаар Хятад улстай хамтран хүчин чармайлт гаргахад Шинэ Зеланд бэлэн байна" гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл