Хятадын Гаалийн ерөнхий газар саяхан хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээр энэ оны эхний хоёр сард Хятад улсын экспорт, импорт бараа бүтээгдэхүүний худалдаа 5.44 их наяд юаньд хүрчээ. Энэ нв өнгөрсөн оны мөн үеийнхээс 32.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнд, экспорт 3.06 их наяд юаньд хүрч, 50.1 хувиар өссөн болон импорт 2.38 их наяд юаньд хүрснээр 14.5 хувиар өссөн. Мөн гадаад худалдааны идэвхтэй баланс 675.86 тэрбум юань байж, өнгөрсөн оны мөн үеэс 43.3 тэрбум юанийн илүү зөрөөтэй байна гэж нийтэлсэн.
Цар тахлын улмаас өнгөрсөн жилийн эхний хоёр сарын импорт, экспортын байдлаар мөн үеийнхээсээ 9.7 хувиар буурсан. Суурь тоо бага байсан нь энэ жил илүү их өсөх нэг шалтгаан болж байна.
- Гэхдээ ердийн жилүүдтэй харьцуулахад тухайлбал, 2018, 2019 оны мөн үетэй харьцуулбал манай улсын импорт, экспортын өсөлтийн хурд 20 орчим хувьтай байна. Гадаад худалдаа эхний хоёр сард сайн эхлэлийг тавьсан нь бүтэн жилийн сайн эхлэлийг нээжээ гэж Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Ли Күйвэнь хэлсэн байна.
