solongonews
Нээлттэй замаар замнах талаар
2023-03-17 09:25
Нээлттэй замаар замнах талаар

ХIV сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган 03-р сарын 13-ны өдөр Ардын Их Хурлын Танхимд хаагдсаны дараа Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян хэвлэлийн бага хуралд оролцон дотоод, гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрээр нээлттэй замаар замнах талаар ингэж ярилаа. 

- Гадаадад нээлттэй байх нь Хятадын үндэсний үндсэн бодлого. Гадаад нөхцөл байдал яаж ч өөрчлөгдсөн бид гуйвшгүй урагшилна. Энэ жил Хятадын өөрчлөлт нээлтийн 45 жилийн ой тохиож байна. Өөрчлөлт нээлт Хятад улсыг хөгжүүлж, дэлхий дахинд нөлөөлсөн.

Өнгөрсөн онд Хятад улс 189 тэрбум гаруй ам.долларын гадаадын хөрөнгө ашигласан нь гурван жилийн өмнөхөөс 50 тэрбум гаруй ам.доллар нэмэгдсэн байна.

Хятад улс улам бүр үүд хаалгаа нээж, байгаль орчин улам сайжирч, үйлчилгээ илүү сайжирна. Нээлттэй Хятад улс хүн бүрийг хөрөнгө оруулалт хийж, бизнес эрхлэхийг урьж байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл