solongonews
Үхэр өсгөн баяжсан түүх
2021-02-28 17:28
Үхэр өсгөж баяжсан Сүнь Линь

        Зургаан жилийн өмнө Өвөр Монголын Хянган аймгийн Алдар сумын Хөндлөн багийн Сүнь Лингийн гэр бүл өвчин, сургуулийн улмаас ядуурч, тосгондоо нэрд гарсан ядуу өрх байв.

Зургаан жилийн дараа Сүнь Линь бүртгэлтэй үнэмлэхтэй, ядуу өрхүүдийн дунд нэрд гарсан мал аж ахуй эрхэлдэг "баян хүн" болжээ. 02-р сарын 23-ны өглөө эрт тэнгэр дөнгөж цайрахад Сүнь Линь аль хэдийн завгүй ажиллаж байв. Тэжээлийн өвсийг хэрчих, пин хороогоо цэвэрлэх, үхэр  нэг бүрийнхээ өсөлт бойжилтын байдлыг ажиглах зэрэг нь түүний өдөр тутмын заавал хийх ажлууд юм. Хэдийгээр цаг агаар хүйтэн байсан ч Сүнь Линьд огт хэцүү санагдахгүй байлаа.

  Хоёр гараараа ядуурлаас ангижрах төлөөлөгчийн хувьд өнгөрсөн хэдэн жилд тэрээр бодлоготой хослуулан шаргуу ажиллаж, мал аж ахуй нь цэцэглэн хөгжсөн юм.  Мөн баяжих зам нь улам бүр тодорч ирсэн  байна.

2015 оныг эргэн санахад Сүнь Лингийн гэр бүл тухайн үед ядуу зүдүү байсан юм. Эцэг эх нь хөгжлийн бэрхшээлтэй, аав нь бүтэн жилийн турш хэвтэрт хэвтдэг. Ямар ч хөдөлмөр эрхэлдэггүй. Охин Сүнь Юе нь сургуульд сурдаг бөгөөд гэр бүл нь тогтвортой орлогын эх үүсвэргүй байв. Үндсэндээ амьжиргааны тэтгэмж дээр тулгуурлан амьдралаа залгуулна. Харин яг тэр жил Сүнь Лингийн гэр бүл бүртгэлтэй карттай, ядуу өрхөөр бүртгэгдсэн.

        Бүртгэгдсэн карттай, ядуу өрх болохыг тогтоосноос хойш Сүнь Линьд үргэлж эвгүй санагддаг байсан ба "Би гар хөлтэй, яагаад би ядуу өрх байх ёстой юм бэ?" гэж тэр үргэлж боддог байв. Ингээд ядуурлаас ангижрахыг цаг ямагт хүсдэг нь түүний зүрх сэтгэл дэх хамгийн бат бөх итгэл үнэмшил болжээ.

 Нам, засгийн газрын сайн бодлогын дэмжлэгийг хөсөрдүүлэхгүй байхын тулд мөн гэр бүлээ ядуурлаас ангижруулж, чинээлэг амьдралтай болгохын тулд Сүнь Линь ханцуй шамлан шаргуу ажиллав. 2016 онд Сүнь Линь хамаатан садантайгаа ярилцаж симментал үхрийн зах зээл сүүлийн жилүүдэд сайн байгааг олж мэджээ. Энэ нь түүнд ядуурлаас ангижрах найдвар төрүүлэв. Гэхдээ Сүнь Линьд тулгарсан хамгийн эхний асуудал бол хөрөнгө мөнгөний дутагдал байлаа.

        Түүнийг эдгээр зүйлийн төлөө санаа зовж байхад тосгоны ажлын баг болон багийн "хоёр хороо" түүний бодол санаа, бэрхшээлийн талаар олж мэдээд ядуурлыг бууруулах санааг төлөвлөхөд нь туслахын тулд Сүнь Лингийн гэрт ирж санаачилга гаргаж өгсөн байна.

Тосгонд байрласан ажлын баг аж үйлдвэрийн бодлогын санг ашиглаж, Сүнь Линьд 6 үндсэн үнээ худалдаж авч өгчээ. Эдгээр "ядуурлыг бууруулах үнээнүүд" ирсэн нь Сүнь Лингийн гэр бүлийн амьдралд шинэ хуудас нээлээ. Сүнь Линь эдгээр үхэртэй яг л үнэт эрдэнэс шиг харьцаж, өдөр бүр үнээний пин хороо хашааг цэвэрлэдэг байв. Дараа нь тэжээлийн журмын дагуу үхрээ тэжээнэ. Түүний арчилгаагаар тугалууд нь ээлж дараалан эсэн мэнд төржээ. 2017 онд хоёр тугал 8000 гаруй юаниар зарагджээ. 2019 онд дахин хоёр үнээ зарж 20.000 гаруй юаний орлого олжээ. Энэ нь Сүньлингийг ихэд баярлуулав.

     Эрүүл мэнд, ядуурлыг бууруулах бодлогын  нөлөөн дор эцэг эхчүүдийнх нь эрүүл мэнд өдрөөс өдөрт сайжирч, Сүнь Лингийн сэтгэл таатай болжээ. 2018 онд охин нь хүсэж мөрөөдсөн коллеждээ амжилттай элсэн оров. Мөн санхүүгийн бэрхшээлтэй гэр бүлийн оюутнуудад зориулсан тэтгэмж болон улсын оюутны янз бүрийн нөхөн олговор зэрэг нийт 20000 гаруй юаний тэтгэлэг хүртсэн байна.

Ингээд Сүн Линь 2020 онд ядуу өрхийн "малгай"-наас салав. Тэрээр мал аж ахуйгаа үргэлжлүүлэн хөгжүүлэхийн тулд ядуурлыг бууруулах 20000 юаний бага хэмжээний зээлд хамрагдах өргөдөл гаргасан байна.  Өдгөө Сүнь Лингийн үхрийн хашаанд Симментал үүлдрийн 9 үхэр тарга тэвээргэ сайтай байна. Гэр бүлийн жилийн орлого нь мөн хоёр дахин нэмэгдэж 87000 гаруй юань болжээ.

Сүнь Линь:

- Ирээдүйдээ санаа зовохгүй болж, амьдрал одоо улам бүр сайхан болж байна. Бид үхрээ сайн маллан тэжээж л байвал манай гэр бүл сайхан амьдрах боломжтой болно хэлж байлаа.

Баяжин чинээлэгжсэн Сүнь Линь чинээлэг нийгэм рүү чиглэсэн замдаа бүрэн итгэлтэйгээр урагшилж байна...

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл