Азийн соёл иргэншлийн яриа хэлэлцээрийн хурал нь нээлтийн ёслолоос бусад хуваарь чуулга уулзалт, Азийн соёлын наадам ба Азийн соёлын долоон хоногийн үйл ажиллагааг өрнүүлж, Ази тэрчлэн дэлхийн соёл иргэншлийн солилцоог ахиулан, иргэд хоорондоо танилцаж дасалцахад шинэ тавцанг олгож, Хятад улсын хөгжлийн төслийг хүмүүст таниулсан байна.
Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийнхэн Азийн соёл иргэншлийн хөгжил болон залуучуудын хариуцлага гэх сэдэвт чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Амар өргөө компанийн захирал Амарсанаатай уулзаж ярилцлагаа хийсэн байна.
Тэрээр “Хятад улсын хөгжлөөс Монгол Улс сурах зүйл олон байна. Монгол Улс Хятад улстай хамтарч байгаад хөгжих хэрэгтэй. Азийн улсууд Азийн соёлоо хүндэтгэн дээдлэх хэрэгтэй. Хятад улсын сайхан номуудыг орчуулж залуучууддаа хүргэх нь Хятад улсын хөгжлийг таниулахын төлөө юм” гэх зэргээр яриа болсон юм.
