Хэмжилтийн үр дүнгээс үзвэл, Хятадын хөрсний элэгдэл буурч байгаа бөгөөд өнгөрсөн 8 жилд хөрсний элэгдлийн талбай 8 хувиар буурсан байна гэж Хятадын усны нөөцийн яаман сүүлийн өдөр мэдээлсэн байна.
Мөн сүүлийн өдрүүдэд Хятадын усны нөөцийн яам 2019 оны хөрсний элэгдлийн байдлыг харуулсан хэмжилтийн үр дүнг олонд нийтлэв. Хэмжилтийн үр дүнгээс үзвэл, 2019 онд Хятадын хөрсний элэгдлийн талбай 2 сая 710 мянга 800 км кв-т хүрч, 2018 оныхтой харьцуулбал 26.1 мянган км кв-аар буюу 0.95 хувиар буурсан байна. 2011 оныхтой харьцуулбал хөрсний элэгдлийн талбай нийт 238.3 мянган км кв-аар буурсан нь нийтдээ 8.08 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд жил тутамд 30 мянган км кв-ын хурдаар буурч буйг энэ нь харуулж байна.
Ойрын жилүүдэд Хятад улс хөрсийг тогтворжуулах хөтөлбөр боловсруулан холбогдох чиглэлээр үнэлгээ хийх, хөрсийг тогтворжуулах төслийн ажлын бүтээн байгуулалтыг урамшуулах зэрэг механизмыг хэрэгжүүлж, хөрсний элэгдлээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, экологи байгаль орчныг тасралтгүй сайжруулж байна.
