2015 онд Хятадын авто машины үйлдвэрлэл, борлуулалт бүгд 24 сая гаруй болсноор дэлхийд тэргүүлж буй байр сууриа баталж чадлаа. Хятадын авто машины аж үйлдвэрийн нийгэмлэгийн нарийн бичгийн даргын туслах Чэнь Шихуа: - Ерөнхийдөө тогтвортой өссөн боловч үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ 2014 оныхоос тус бүр 4 болон 2.2 нэгжээр буурсан юм. Харин 3 дахь жилдээ мөн 20 сая гаруй авто машин үйлдвэрлэж борлуулсан тул дэлхийд тэргүүлэх байр сууриа баталж чадлаа гэж танилцуулсан байна.

Хятадын авто машины нийгэмлэг энэ оны авто машины үнийн тухай төсөөлөхдөө, 26 сая 40 мянгыг борлуулж, нэмэгдэл хурд 6 хувьд хүрч, үүнд улсын дотоодод 25 сая 40 мянгыг борлуулж, 640 мянгыг экспортолно. Авто машины төрөл зүйлээс үзэхэд, SUV, MPV машины борлуулалт үргэлжлэн нэмэгдэх төлөвтэй байна. Хятадын авто машины нийгэмлэгийн нарийн бичгийн даргын туслагч Шү Хайдүн хэлэхдээ:
"Манай улсын авто машины хэрэглээний орон зай, шаардлага маш их. Өнгөрсөн онд шинэ эрчим хүчний машины борлуулалт огцом өсөлттэй байж, нэгэнт авто машины хэрэглээний чухал хүчин зүйл болжээ. Өнгөрсөн онд SUV авто машины борлуулалт 50 хувиар нэмэгдсэн. Харин ашиггүй хүчин зүйл гэвэл макро эдийн засаг буурах дарамтад тулгарч байна. Тэрчлэн бусад хотууд худалдан авахыг үргэлжлүүлэн хязгаарласнаар импортын зах зээл буурч мэднэ гэж сэтгэл түгшиж байна" гэлээ.
Хятадын авто машины нийгэмлэгийн нийтэлсэн статистикийн тоо баримтад дурдсанаар, 2015 онд Хятад шинэ эрчим хүчний 340 мянган авто машин үйлдвэрлэж, 330 мянгыг борлуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 3.3 дахин, 3.4 дахин нэмэгджээ. Үүнд цахилгаан хөдөлгүүрт авто машины борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 4.2 дахин нэмэгдлээ. Энэ талаар авто машины салбарын шинжээч Жя Шиньгуан хэлэхдээ:
"Бодлогын талаар, өнгөрсөн хоёр жилд улсаас эрчим хүчээр ажиллах автомашиныг дэмжих, тухайлбал худалдан авах албан татвар, хэрэглээний татварыг нь чөлөөлөх, Бээжинд тус төрлийн машин худалдан авахыг сугалааны тогтоолд хамруулахгүй байх, нөхвөр олгох зэрэг олон зүйлийн хүчтэй бодлого тогтоосон юм. Нөгөө талаар зах зээлд нийлүүлж байгаа шинэ эрчим хүчний автомашин улам олширч, хямд, эсвэл үнэтэй автомашин аль аль нь бүгд байгаа тул хэрэглэгчдийн сонголтын орон зай нэлээд их болсон. Түүнчлэн өдгөө агаарын бохирдол хүндэрч, олноороо байгаль орчныг хамгаалахыг улам чухалчлах болж байна" гэжээ.

Автомашины "худалдаа хангалтын талын өөрчлөлт" нь хэрэглээг цаашид улам нэмэгдүүлж, ялангуяа ашигтай бодлогууд нь шинэ эрчим хүчээр ажиллах автомашин үргэлжлэн эрчтэй нэмэгдэхэд сэдэлт өгөх болно гэж шинжээчид үзэж байна. Энэ талаар Жя Шиньгуан хэлэхдээ:
"Олон улс дахь хөгжлийн чиг хандлагаас авч үзвэл, ухаалаг болон шинэ эрчим хүчээр ажиллах нь автомашины цаашдын хөгжлийн хоёр чухал чиг хандлага болжээ. Одоогийн байдлаар шинэ эрчим хүчний автомашины хөгжлийн төлөв нэлээд найдвартай байгаа хэдий ч цэнэглэх төхөөрөмж хараахан боловсронгуй болж чадаагүй байна. Цаашдын алхамд компани нэгжүүд батарейн судалгаагаа чангатгаж, өртгийг бууруулан, чадварыг нь сайжруулах хэрэгтэй. Нөгөө талаар цэнэглэх төхөөрөмжийн бүтээн байгуулалтаа чангатгаж, шинэ эрчим хүчний автомашинд улам сайн нөхцөл боломж бүрдүүлэн өгөх хэрэгтэй. Энэ хоёр талыг сайтар хийж чадвал шинэ эрчим хүчний автомашин лавтай маш ихээр хөгжиж чадах юм. Өнгөрсөнд үндсэн тоо хэмжээ нь бага байсан. Гэтэл энэ онд хэд дахин өсөн нэмэгдэх боломжгүй гэхэд хоёр дахин нэмэгдэж, 600-700 мянган ширхэгт хүрэх бололцоо байгаа" гэсэн байна.
