solongonews
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн гэдэг утгаар үйлдвэрт өөрчлөлт ороогүй
2016-10-05 22:33
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн албаны бусад хүмүүсийн хамтаар өнөөдөр /2016.10.05/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн албаны бусад ажилтнуудынхаа хамтаар өнөөдөр 18 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  

Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг яаж худалдаж авсан талаар мэдээлэл өгөх боломжгүй, энэ бол хувьцаа эзэмшигчийн асуудал, миний асуудал биш. Би үйлдвэрийн үйл ажиллагаа болон татвар төлөлтийн талаар бодитой мэдээлэл өгөхөөр ирсэн.

“Эрдэнэт” үйлдвэр энэ оны найман сарын байдлаар 134 тэрбум төгрөг төлсөн. Улсын төсөвт 64 тэрбум, орон нутгийн төсөвт 70 тэрбумыг төвлөрүүлсэн. Үүнээс 44 тэрбумыг 2015 онд урьдчилж төлсөн.

Хуулиараа дэлхийн зах зээлд зэсийн үнэ нэг тонн нь 10 мянган ам.доллараас дээш бол Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 10 хувь төлөх ёстой, 5000 ам.доллараас доош орвол 5 хувийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлнө. Өнгөрсөн жил зэсийн үнэ нэг тонн 5500 ам.доллар байсан, энэ жил 4700 ам.доллар байна.

Тиймээс 5 хувиар тооцож рояльтын татвар төлж байгаа. энэ бол хуулийн хүрээнд явж байгаа асуудал.  Улсын төсөвтэй холбоотой ямар нэг саатал гаргаагүй, улсын төсвөөсөө харин ч авлагатай явж ирсэн” гэлээ.

Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн гэдэг утгаар үйлдвэрт өөрчлөлт ороогүй. Хэмнэлтийн бодлогоо үргэлжлүүл гэдэг шийдвэр хувьцаа эзэмшигчдийн зүгээс ирсэн.  Хувьцаа эзэмшигчдийн ТУЗ шинээр байгуулагдсан.

Бидний хувьд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн явуулах, ажилчдынхаа нийгмийн асуудлыг цаг хгацаанд нь биелүүлж явах юм” гэлээ.

Найруулагч: Э.ТУЯА
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл