solongonews
Дуурийн дуулаачийн тэмцээнд Өвөр Монгол оюутан тэргүүллээ
2019-04-14 20:36
Дуурийн дуулаачийн тэмцээнд Өвөр Монгол оюутан Э.Цэрэндоноров тэргүүллээ.

Дуурийн дуулаачаар суралцдаг оюутнуудын дунд гурван жил тутамд нэг удаа зохион байгуулдаг дуурийн дуулаачийн мэргэжлийн “Лавай-3” тэмцээн энэ сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод боллоо. Энэхүү тэмцээнийг Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулиас уламжлал болгон зохион байгуулдаг юм.

Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд Монгол Улсад суралцаж буй 60 гаруй оюутан өрсөлдсөнөөс Өвөр Монголын Зүүн Үзэмчин хошууны уугуул Э.Цэрэндонров тэргүүн байр эзэлсэн байна.

Өвөр Монголын Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Саамай сумын Баянхөөвөр багийн харьяат Эрдэнэтөгсийн Цэрэндонров 2017 оны 07 дугаар сараас Монгол Улсад суралцаж эхэлсэн аж. Тэрээр Монгол Улсын СТА, дуурийн театрын гоцлол дуучин Эрдэнэтуяа багшид шавилан дуурийн дуулаач мэргэжлээр суралцаж байгаа юм.  

 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Талын дуу радио вичат
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл