solongonews
“Хан Хэнтий чуулга”-ын уран сайхны тоглолт болов
2016-01-19 09:56
“Хан Хэнтий чуулга”-ын уран сайхны тоглолт Зүүн Үзэмчин хошуунд болов.

Монгол Улсын Хэнтий аймгийн “Хан Хэнтий чуулга”-ын уран сайхны тоглолт энэ сарын 17-ны үдэш Өвөр Монголын Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны спортын ордонд боллоо.

Тоглолт нь “Алтан намар” хөгжмийн наадмын шагналт хөгжмийн зохиогч Б.Энхбаярын хөгжим, яруу найрагч Л.Эрдэнэцэцэгийн шүлэг, Хан Хэнтий чуулгын жүжигчдийн тоглосон “Бурхан Халдун” их дууллаар эхэлж, үндэстний хөгжмийн найрал “Бор борын бялзуухай”, Үзэмчин ардын дуу “Алчуур”, “Хайрын дурсамж” зэрэг дуунуудыг амилуулан дууллаа. “Их талын тахь”, “Ташуур” зэрэг бүжиг нь үзэгчдийн таашаалд ихэд хүрсэн байна. Монгол Улсын гавьяат жүжигчин С.Нансалмаа, Орос улсын тэмцээний тэргүүн шагналт эрэгтэй бүжигчин Т.Цог-Эрдэнэ нар хүрэлцэн ирж урам хайрлажээ.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : nmg.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл