solongonews
Баяжъя гэвэл замаа зас
2017-12-19 20:43
Шиньба тосгон бол Хятадын өмнөд нутгийн Гуандүн мужийн уулын тосгон бөгөөд ард иргэдийнх нь 99 хувь нь ядуу амьдралтай байжээ. Харин Лүө Жяньхуа бол Шиньба тосгоны Намын үүрийн нарийн бичгийн дарга юм.

Шиньба тосгонд 182 өрх 671 оршин суугчтай бөгөөд 40 ам дөрвөлжин километр нутагт тархай бутархай суудаг байна.  

Баяжъя гэвэл зам зас гэдэг үг бий. Шиньба тосгон уул хадаар хүрээлэгдсэн, ууланд нь хулс, мод, цайны навч ургана. Урьд уулнаас хулс, цайны навч татахад замгүй, машин унаа явахгүй, ердийн хөсгөөр зөөхөд өртөг ихтэй байжээ. Нарийн бичгийн дарга Лүө Жяньхуа хотын Ардын төлөөлөгчдийн хуралд санал оруулж, холбогдох байгууллагад байдлаа мэдүүлсээр, 20 сая юанийн хөрөнгө босгон 25 км замыг сайжруулж, 9.5 км уулын зам тавиулсан байна.

Шиньба тосгоны орон нутгийн онцлогтой бүтээгдэхүүн элбэг, ойр холд алдартай. Лүө Жяньхуа зах зээлийг судалсны үндсэн дээр цайны компани байгуулж, 130 гаруй га талбайд цай тариалжээ. Боловсруулсан цайгаа савлах, сурталчлах ажлаа сайтар хийсний үр шимээр урьд килограм нь 160 юань байсан цай 1360 юаньд хүрчээ.

Найруулагч: Х.Aрвинтал
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл