
Цагаан сар дөхөж байгаа энэ үед цагаан сарын бараа бүтээгдэхүүний худалдаа ид өрнөж байх ёстой. Тэгвэл иргэдийн өдөр тутмын хэрэглээний хангамж хүрэлцэж байгаа юм бол уу? Олон газар цар тахлын тархалтаас болж хүмүүс байгаа газарт цагаан сараа тэмдэглэх болсноос бараа бүтээгдэхүүний хангамж ба бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна уу? Синьхуа агентлагийн сурвалжлагчид олон газарт очиж сурвалжилжээ.
Хятад байцаа нэг килограмм нь 1,84 юань, төмс килограмм нь 2,06 юань, хонины шинэ мах килограмм нь 68 юань... Ниншягийн Хотон үндэстний өөртөө засах орны Иньчуан хотын Шинбай том худалдааны дэлгүүрт Засгийн газрын нөөцийн мах, хүнсний ногооны үнийг тодорхой бичсэн байв. Үйлчлүүлэгчид тэрэг түрж, лангуунаас мах, хүнсний ногоо авна. Супермаркетийн ажилтнууд лангуун дахь бараа бүтээгдэхүүнийг нэмсээр байлаа.
01-р сарын 22-ноос эхлэн Өөртөө Засах Орны Худалдааны Яам болон Инчуань хотын засгийн газар нь өөрийн харьяаллын гурван дүүрэг ба Юүннин шянь, Хэлань шянь зэрэг газруудад өөртөө засах орны нөөцлөн хөлдөөсөн гахайн мах, Иньчуань хотын нөөцийн мах хүнсний ногоог түгээн өгч, цагаан сарын хугацаан дахь мах хүнсний ногооны хангалт ба мах хүнсний ногооны үнийн тогтвортой байхыг баталсан байна.
- Мах хүнсний ногооны үнэ маш боломжийн байна. Өмнө хоёр өдөр сонгино килограмм нь 2,4 юаниар зарагдаж байсан бол нөөцөлсөн ногоогоо оруулсны дараа килограмм нь 1,46 юань болж хямдрав. Мөн үхэр, хонины мах ч ердийнхөөс килограмм бүртээ 1-2 юаниар хямд болжээ гэж Шинбай том худалдааны дэлгүүрийн ажилтнууд хэллээ.
Шинбай том худалдааны дэлгүүрийн дарга Ван Ваньдүн сэтгүүлчдэд:
- Хаврын баяр дөхөж байгаа энэ үед цагаан сарын бараа авахаар манай дэлгүүрийг зорих үйлчлүүлэгчид олширч байна. Нөөцөлсөн мах, хүнсний ногооны үнэ ч хямд, элбэг бөгөөд үйлчлүүлэгчийн үнэлгээ маш сайн байна. Дэлгүүрийн хангамжийг хангах үүднээс дэлгүүр маань өдөр бүр хэрэгцээтэй байгаа бараа бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг тайлагнаж, бараагаа цаг тухайд нь нөхөж байна. Мөн төрөөс нөөцөлсөн мах, хүнсний ногоо нь ч дэлгүүрийн маань борлуулалтын хэрэгцээг хангах боломжтой гэж ярьлаа.
Иньчуань хотын Худалдааны товчоо:
- Цагаан сарын хугацаанд зориулан Өөртөө Засах Орны Худалдааны Яам болон Иньчуань хотын захиргаа нийт 10601 тонн мах, хүнсний ногоо нөөцөлж байна. Нөөцийн зохицуулалттай мах нь цар тахлын хатуу хяналт шалгалтад хамрагдах бөгөөд Пестицидийн үлдэгдлийг илрүүлэлтийн шинжилгээг дамжих хэрэгтэй. Мөн Пестицидийн үлдэгдлийн шинжилгээний гэрчилгээ олгож, хүнсний ногооны чанарыг чанд барих хэрэгтэй гэж холбогдох газруудаас шаардаж байна. Иргэд өөрт ойр байрлах хүргэлтийн цэгүүдээр очиж мах, хүнсний ногоо худалдан авах ба хүргэлтийн ажилд хяналт тавих боломжтой гэж мэдээлсэн байна.
Шааньси мужийн Ши-Ань хот 24-нд халдварын дунд болон өндөр эрсдэлтэй бүс нутаг байснаасаа халдварын тохиолдолгүй болсон байна. Шинэ он ойртох тусам Ши-Ань хотын иргэд ч цагаан сарын бараа бүтээгдэхүүнээ бэлтгээд завгүй байлаа. Ши-Ань хотын захиргаа нь 24-ний өдөр цагаан сарын баярт зориулан 10 мянган тонн хүнсний ногоо нөөцөлж, иргэдийн цагаан сараа тайван сайхан тэмдэглэхэд нь нөхцөл хангаж байна.
Ши-Ань хотын Хү Жиамяо хүнсний ногооны бөөний захын "Ши-Ань хотын захиргааны нөөц хүнсний ногоо хүргэх цэг"-д байцаа, төмс зэргийг цэгцтэй овоолж тавьснаас, 70 гаруй насны иргэн Жан овогт байцаа авч байхтай сурвалжлагч таарав.
- Эдгээр байцаа том ч биш, жижиг ч биш, цэвэрхэн сайхан байна. Ахиухан аваад шинэ жилээ тэмдэглэнэ. Засгийн газраас нөөцөлсөн ногоогоо гарган тавьж байна гэж өчигдөр би сонсоод өнөө өглөө эрт ирлээ гээд Жан овогт хэллээ.
Цагаан сарын баярын үеэр хүнсний ногооны зах зээлийн хангамжийг хангах, хүнсний ногооны зах зээлийн үнийг үр ашигтай зохицуулах, тогтворжуулах зорилгоор Ши-Ань хотын захиргаа нь 24-ний өдрөөс эхлэн тус хотын 200 гаруй хүргэлтийн цэгт 10 мянга орчим тонн хүнсний ногоог байршуулжээ. Мөн үнэ нь 01-р сарын 23-ны харгалзах хүнсний ногооны жижиглэнгийн үнээс 15 хувь орчим доогуур байна.
Хү Жиамяо хүнсний ногооны бөөний захын ерөнхий менежерийн орлогч Лючянь:
- Хүргэлтийн цэгүүдийн нэг болохын хувьд манайх тус зах зээлд 1200 тонн байцаа, 550 тонн төмс тавьж, төмс килограм бүртээ 1,8 юань, байцаа килограм бүртээ 2 юань болно. Үнэ хямд төдийгүй тоо хэмжээ нь ч элбэг, Хятадын сар шинийн баяр хүртэл худалдах болно гэж хэлэв.

Жэнжөү хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах нөхцөл байдалд Хятадын цагаан сарын баяраар Жэнжөү хот нь иргэдийн эд материалын аюулгүй байдлыг хангах үүднээс гахайн мах, өндөг, хүнсний ногоог яаралтай гаргах ажлыг 01-р сарын 24-нд эхлүүлэв.
Иргэдийг худалдан авалт хийх, олон хүн цугларахаас зайлсхийхийн тулд Жэнжоу хотын Худалдааны товчоо нь анх удаагаа Мэйтуань тавцантай хамтран онлойнаар бараа бүтээгдэхүүн захиалах үйлчилгээ гаргасан байна.
Жэнжөү хот бол Хэнань мужийн 10 сая гаруй хүн амтай цорын ганц хот бөгөөд нийт оршин суугч хүн ам нь бүх улсын хотуудын дунд 10-т ордог. Хэнань мужийн долоо дахь удаагийн хүн амын тооллогын дүнгээс үзвэл 2020 онд Жэнжөү мужид бусад хотоос ирсэн 3 сая 680 мянган хүнтэй, мужийн дотор хот хоорондын нүүдэл хүн амын 58,1 хувийг эзэлнэ. Эдгээр 3.68 сая хүний нэлээд хэсэг нь энэ жил цагаан сараа Жэнжөү хотод тэмдэглэх болно.
Хэнань мужийн Лүөян хотын Луанчуань шяньд амьдарч, Жэнжөү хотын төрийн өмчит аж ахуйн нэгжид ажилладаг Ши овогт нь энэ жил ч цагаан сараа Жэнжөү хотод тэмдэглэхээр болсон байна.
- Би энэ жил төрөлх нутаг руугаа буцахгүй. Харин аав ээжийгээ Жэнжоу хотод авчирна гээд Ши овогт хэлнэ. Энэ жил тэдний гэр бүлийнхэн Жэнжөү хотод гурав дахь цагаан сараа тэмдэглэж байна.
- Өнгөрсөн жилийн битүүний орой нь бид гэр бүлээрээ гэртээ хоол хийж, хооллож, хөгжилтэй тэмдэглэсэн гэж Ши овогт өнгөрсөн жил Жэнжөү хотод тэмдэглэсэн цагаан сарын баярынхаа талаар ярилаа. Ая тухтай байх нь түүний хувьд маш чухал байдаг. Өнгөрсөн жилийн цагаан сарын баяраар Жэнжөү хотын супермаркет, хүнсний ногооны захууд үндсэндээ нээлттэй байсан нь хүнсний ногоо худалдан авах, дэлгүүр хэсэхэд маш тохиромжтой байсан.
Жэнжөү хотын Худалдааны товчооны дарга Жанбо:
- Энэ жил Жэнжөү хотод цагаан сараа тэмдэглэх хүн өнгөрсөн жилийнхээс олон байх магадлал өндөр байна гэж хэлэв.
Энэ жил цар тахлын эгзэгтэй гурав дахь цагаан сар болж байгаа юм. Засгийн газар нь зах зээлийн нийлүүлэлтийг хангах замаар онцгой байдлын нөөцийг бэхжүүлэх хангалттай туршлагатай болж, Жэнжөү хотод цагаан сараа тэмдэглэхээр буй иргэдийн аюулгүй, амар амгалан, аз жаргалтай байхын тулд нөөцийн бараа бүтээгдэхүүнээ гарган хүргэлт зохион байгуулах зэрэг арга хэмжээг авч байна.
Жэнжөү хот зах зээлийн ханган нийлүүлэлтийн чиглэлээр сайн ажиллахын тулд 24 цагийн турш ханган нийлүүлэх баталгааны утсыг нээж, иргэний тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчдод нуклейн хүчлийн шинжилгээг үнэ төлбөргүй хийх яаралтай механизмыг эхлүүлсэн байна. Өдгөө Жэнжөү хотын худалдааны яамнаас аж ахуйн нэгжүүдэд муж, хотын хооронд зорчих 7000 шахам үнэмлэх олгосон байна. Жанбө:
- Зах зээлийн нийлүүлэлт, үнийн нөхцөл байдлын дагуу мах, өндөг, хүнсний ногооны яаралтай бүрдүүлэн тавиж, цагаан сарын хугацаанд амьжиргааны чухал ач холбогдолтой бараа бүтээгдэхүүнийг хангалттай хангаж, үнийн ерөнхий тогтвортой байдлыг хангах болно. Цагаан сарын хугацаанд тариалангийн бүх төрлийн зах, супермаркетуудын үйл ажиллагааг хэвийн явуулах, ажлын цагийн хуваарь, мах, өндөг, хүнсний ногооны лангууг хангаж, өдөр тутмын хэрэгцээт бараа, бүтээгдэхүүний хомсдолд оруулахгүй байх нөхцлийг бүрдүүлнэ гэж илэрхийллээ.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар сайн ажиллаж байгаагийн зэрэгцээ орон нутгууд олон төрлийн "цагаан сарын үйлчилгээ"-ийг эхлүүлэв.
Ши-Ань хотын Худалдааны товчоо нь 1-р сарын 21-ний үдээс хойш 2022 оны Ши-Аний онлайн цагаан сарын баярын арга хэмжээг эхлүүлж, 2-р сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх болно.
Жүнлүөгийн хажууд байрлах Чэн Хуанмяо нь Ши-Ань хотын уламжлалт жижиг барааны зах юм. Тус зах нь 24-ний өдөр дэнлүүгээ өлгөн чимэн засаж, иргэдүүд хос уянга, “баяр” үсэг худалдан авахаар ирж яваа нь харагдана.
Ши-Ань хотын худалдааны товчооноос мэдээлснээр, энэ нь цахим худалдааны компаниудад цагаан сарын баярт зориулан "үргэлжийн чанартай ажиллах" горимыг эхлүүлж, илүү зохицсон, ухаалаг, ногоон, өндөр чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсэн ба нийтийн хоолны үйлчилгээний компаниудыг удирдан цагаан сарын баяраар хоол хүнсний түргэн хүргэлтийн үйлчилгээг эхлүүлж, иргэдийн цагаан сарын хугацаан дахь хэрэглээг хангаж байна.
Ши-Ань хотын Худалдааны товчооны мэдээлснээр 01-р сарын 20-ны байдлаар, 13 сүлжээ супермаркет, хүнсний дэлгүүр, 1722 махны дэлгүүрт хяналт шалгалт хийж, үйл ажиллагааны түвшин 76.77 хувьд хүрч, ажилчдын ажиллаж буй түвшин 75 хувь байна. . 24-ний өдөр Ши-Ань хот цар тахлын эрсдэл багатай бүс нутаг болж, аялал жуулчлал хэвийн үргэлжилж байгаа тул олон компани, худалдаачид ажилдаа эргэн орж, Ши-Ань дахь цагаан сарын зах хэвийн ажиллаж байна.
