
Ердөө “Арван хоёрдугаар таван жил”-ийн хугацаанд ӨМӨЗО-ноос 5.46 сая юаний хөрөнгө оруулж, байгаль орчны холбоотой таван том төсөл ба зургаан том орны чанартай ойжуулалтын төсвийг хэрэгжүүлж, бүх орны ой шугуйн өөрчлөлт хөгжлийг дэмжив. Байгаль орчин, ой шугуйн эх баялгийг хамгаалах, “Умардын гурван орны ”Халхавч ойн бүтээн байгуулалт, тариалахаа зогсоож өвс мод тарих зэрэг төслийг хэрэгжүүлж, засмал зам, хот, айл тосгон, уурхайн орон, Хатан голын хоёр хөвөө, Далан хар уулын өмнө бэл зэрэг гол ойжуулалтын төслийг хэрэгжүүлсэн бүх орны жилийн дундаж ойжуулсан талбай 67 мянга гаруй га газрыг давж, Өвөр Монгол орны ой шугуйн талбай, ургаа модны хадгаламж бүр “Хос нэмэгдэл”-ийг гүйцэтгэсэн байна.
Олон жилийн туршид ӨМӨЗО-ноос байгаль орчин хамгаалалтай холбоотой үйл ажиллагааны талаарх удирдлагаа чангатган төрийн бодлого, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, шинжлэх ухаан мэргэжлээ дээшлүүлснээр бүх орны цөлжилтийг арилгах ажил маш хурдацтай хөгжиж байна. Бүх орны 533 мянган га тариалангийн газар, 10 сая га нутаг бэлчээр хамгаалалтын хүрээнд оруулж, 17.3 сая га салхи, элсний аюул болон 10 сая га ус, шорооны идэгдлийг засах анхны алхам хийж, жил бүр Хатан голд урсан орох шавар шороог 7.3 сая тонноор багасгасан. Бээжин, Тяньжингийн салхи, элсийг засан сэргээх төсөл нь ой шугуйн бүтээн байгуулалтын үүргийг нийт 1.6 сая га газарт хамруулж, “Умардын гурван орон”-ны халхавч ойн бүтээн байгуулалтын төсөл нь таван жилд 599.3 мянган га газрыг ойжуулав.
Өвөр Монгол орон Цөлжилтөөс сэргийлэн засах явцад байгалийн нөхцөл ба цаг агаарын онцлогтоо тохирсон гантай орны усыг хэмнэж ойжуулах мэргэжлийг судлан гаргаж сайн үр дүнд хүрэв. Цөлжилтийн орны газар шороог засахын тулд “Хаалттай, нисэх онгоцоор тарих, ойжуулах”-аар гол болгож, өмнө байсан ургамлын бүрхцийг хамгаалан хаалттай, хүний хүчээр засахыг уялдуулж, тал газар, тариалангийн газрыг ойжуулах ажлыг гол болгов ..... Энэхүү шинжлэх ухааны аргаар их хэмжээний элсийг засах мэргэжил нь дотоод, гадаадын ажил алба нэгтэй хүмүүсийн хүндэтгэл бишрэлийг хүлээсэн байна.
