Хятадын Гадаадын иргэн харьяатын үндэсний газрын хийсэн үнэлгээнээс үзэхэд, энэ оны сар шинийн баярын хугацаанд Хятадын боомтоор гарч, орох зорчигчдын тоо өдөрт давхцсан тоогоор бараг 1 сая 770 мянгад хүрч, 2018 оны мөн үеийнхээс 8.9 хувь нэмэгдэх төлөвтэй байна.
Нийслэлийн онгоцны буудал, Шанхайн Пүдүнгийн онгоцны буудал, Хүнчяо онгоцны буудал, Гуандүнгийн Вайюнь онгоцны буудал, Цэньдүгийн Шуанлю онгоцны буудал зэрэг олон улсын томоохон агаарын боомтуудын гарцаар гарах зорчигчдын урсгал ихэвчлэн 02-р сарын 04, 06-ны өдрүүдэд төвлөрч, хилийн чанад хүрэх зорчигчдын урсгалын оргил үе нь ихэвчлэн 02-р сарын 09, 10-нд төвлөрөх юм байна.
Хятадын Гадаадын иргэн харьяатын үндэсний газар сар шинийн баярын хугацаанд боомтоор орж, гарах үйлчилгээний ажилд тусгай хуваарилалт хийж, хяналт шалгалт, зорчигчдын урсгалын байдлыг цаг тухайд нь мэдээлж, зорчигчдын аюулгүй байдлыг баталгаажуулж байна.
