solongonews
Бо Жиньшань ”Улсын оточ” боллоо
2017-07-10 15:23
Хятад улсын хүний хүчний нөөц баялаг, нийгмийн баталгааны яам, Улсын эрүүл мэндийн зөвлөл, Улсын Хятад эм эмнэлгийн хяналтын товчоо хамтран III удаагийн улсын зэрэгтэй оточ эмч нарыг шагнан шалгаруулах үйл ажиллагааг саяхан зохион байгуулж, 30 хүнийг шагнав.

 Үүнд: Монгол эмч, ӨМӨЗО-ны Үндэстний Их Сургуулийн харьяат эмнэлгийн эмч, профессор Бо Жиньшань "Улсын  оточ"-оор өргөмжлөгдөж, Улсын оточ Сүрэнжав, Жигмэд нарыг дараа Өвөр Монголын "Улсын оточ"- оор шалгарсан гурав дахь эмч болж байна.

Хорчин нутагтай Бо Жиньшань Бо овогтын яс бариачийн 4-р үеийн уламжлагч, 2012 онд улсын соёлын яамны "Улсын зэрэглэлийн биет бус соёлын өвийн монгол эм эмнэлгийн уламлагч"-аар тодорч байсан юм.

" Улсын оточ"- ын одон

Бо Жиньшань

Өвчтөнг эмчилж байна

Өвчтөнг эмчилж байна

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл