БНХАУ-аас гадаадад суугаа ЭСЯ-ны үндэсний баярын хүлээн авалтад урилгаар оролцсон олон орны засгийн газрын төлөөлөгчид БНХАУ байгуулагдсаны 69 ойд мэнд хүргэж, Хятадын хөгжил, олон салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Хятад улстай цаашид хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлжээ.
Монгол улсын шадар сайд Ө.Энхтүвшин: БНХАУ-тай тогтоосон харилцан ашигтай хамтын ажиллагаа Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. Хятад улс илүү их цэцэглэн хөгжиж, найрсаг Хятадын ард түмэнд аз жаргал эрүү энхийг хүсье гэжээ.
Сингапурын Боловсролын сайд Ван Икан: Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн турш эдийн засагтаа асар их амжилт гаргасан. Сингапур улс Хятадын өөрчлөлт нээлтийн бодлогыг үргэлжлүүлэн дэмжиж, Хятад улс илүү их хөгжил, амжилтад хүрэхийг хүсэж байна гэжээ.
Казахстаны ГХЯ-ны орлогч сайд Роман Вассиленко: 69 жилийн турш Хятад улс дэлхий нийтийг гайхуулсан хөгжилд хүрч, олон улс, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдалд асар их хувь нэмэр оруулсан. Казахстан Хятад улстай тогтоосон харилцаагаа хөгжүүлэхийг чухал үзэж, "Гэрэлт зам" эдийн засгийн шинэ бодлогыг "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалттай холбосноор Казахстан, Хятадын харилцааны хөгжлийн ирээдүй гэгээн саруул, хоёр талын хамтын ажиллагаа нь хоёр орны иргэдэд үр шимээр хүртээнэ гэдэгт итгэж байна гэжээ.
