solongonews
Дэлхийн хамгийн өндөр 10 барилга
2017-03-29 12:11
Хотыг харж болох дэлхийн хамгийн өндөр 10 барилга

New York Empire State Building: Өндөр нь 443.7 метр, 86 дугаар давхраас цахилгаан шатанд сууж 102 давхарт гарахад хотыг харах тусгай өрөө байдаг. Цаг агаар сайхан үед 80 Милл газрын зайтай байшинг олж хардаг.

Petronas towers нь 451 метр, түүний 41 болон 42 давхрын хооронд 58.4 метр урт гүүр тавьж, хоёр байшинг холбох ба бэхлэх зориулалттай юм. Эндээс хүмүүс хотыг хардаг байна.

Тайбэйгийн 101 өндөр барилга: 101 давхар бөгөөд 508 метр өндөр юм. Түүний хотыг харах газар нь 91 дүгээр давхарт байрладаг байна.

Хонконгийн International Finance Centre, IFC нь 484 метр өндөр, 393 метр өндөрт байрлах 100 дугаар давхраас Хонконгийн тэр хэвээр нь харж болдог.

Chicago-ын Вилиэнс барилга нь 527.3 метр өндөр бөгөөд хотыг харах хэсэг нь 412.5 метр өндөрт 103 дугаар давхарт байрладаг.

Канадын Төхийн Телевизийн барилга нь 553.33 метр өндөр бөгөөд хотыг харах хэсэг нь 113 дугаар давхарт байрладаг.

Tokyo-гийн Tokyo Sky Tree нь 634 метр өндөр бөгөөд 350 метр ба 450 метр өндөрт тус тус нэг хотыг харах хэсэг бий.

Burj Dubai “Burj Khalifa Tower” нь 828 метр өндөр бөгөөд хотыг харах хэсэг нь 474 метр өндөрт 100 дугаар давхарт байрладаг.

Shanghai World Financial Center нь 492 метр өндөр бөгөөд хотыг харах хэсэг нь 474 метр өндөрт 100 дугаар давхарт байрладаг.

Гуанжөү суварга нь 600 метр өндөр бөгөөд Хятадын хамгийн өндөр суварга болжээ. Хотыг харах хэсэг нь 488 метр өндөрт аж.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл