solongonews
6.78 сая ажлын байрыг шинээр бий болгов
2023-07-21 21:51
6.78 сая ажлын байрыг шинээр бий болгов.

   Хятадын хүний нөөц нийгмийн хамгааллын яам 07-р сарын 21-нд хэвлэлийн бага хурал хийж, энэ оны эхний хагасын ажлын ахиц дэвшлээ танилцууллаа.

   Хятад улс хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтээ эрчимжүүлж, хөгжлийг ахиулан, иргэдэд хүртээмжтэй байхыг хичээснээр 2023 оны эхний хагаст хот суурин газрын 6 сая 780 мянган ажлын байрыг шинээр бий болгож, бүтэн жилийн зорилтын 57 хувийг биелүүлээд байна.

   Оны эхний хагаст хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулах бодлого, арга хэмжээг сайжруулж, ажлын байр нэмэгдүүлэх нэг удаагийн нөхөн олговрын бодлогыг үргэлжлэн хэрэгжүүлж, аж ахуйн нэгжүүдийн ажлын орон тоо бий болгох идэвхжилийг дайчилсан байна. 01-ээс 06-р сард 52 тэрбум 800 сая юанийг хөдөлмөр эрхлэлтийн нөхөн олговорт зарцуулж, ажилгүйдэл болон ажлын байран дахь гэмтлийг бууруулснаар аж ахуйн нэгжүүдийн даатгалд төлөх зардлыг 86 тэрбум гаруй юаниар бууруулжээ. Түүнчлэн энэ хугацаанд ажилгүйдлийн даатгалын сангаас ажлын байрыг тогтворжуулахад 17 тэрбум 600 сая юань зарцуулжээ.

Их, дээд сургууль төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2023 онд оюутнуудын хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэлтийг дэмжих төлөвлөгөө, хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэлтийн бодлогыг сурталчлах долоо хоног зэрэг арга хэмжээг зохион байгуулж, ?6-р сарын эцсийн байдлаар оюутнуудад зориулсан 693 мянган дадлагын ажлын байр бий болгосон байна. Мөн хөдөө орон нутгаас хот орж хөдөлмөр эрхэлж буй ядуурлаас ангижирсан 32 сая 590 мянган тариачдыг ажлаар хангажээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл