Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны 14-нд мэдээлснээр 04-р сарын 13-ны өдрийн 00:00 цагийн байдлаар эх газрын Хятадад "COVID-19"-ийн халдварын 89 тохиолдол бүртгэгдэж, 86 нь зөөвөрлөгдөн орж ирсэн бол Гуандун мужид 3 тохиолдол илрэв. Нас барсан тохиолдол гараагүй, халдвар авснаар сэжиглэгдсэн 3 тохиолдлыг илрүүлж, бүгд зөөвөрлөгдөн орж ирсэн юм.
Мөн 75 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд 1674 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалж, хүнд өвчтөний тоо 5 хасагдав.
Хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 905-д хүрч, халдвар авснаар сэжиглэгдсэн 72 тохиолдол байна. Давхардсан тоогоор 1464 тохиолдол бүртгэгдэж, 559 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан бол нас барсан тохиолдол гараагүй.
