

Хүмүүнлэгийн тусламжийн бичигт гарын үзэг зурлаа

“Нэг бүс нэг зам”-ын санаачилгын дагуу “Энэрэл хайр дугуйн аялал” болон зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд зориулсан "Тэнгэрийн аялал", "Гэрэлт аялал" хүмүүнлэгийн тусламжийн Монгол дахь үйл ажиллагааны гарын үсэг зурах арга хэмжээ 08-р сарын 06-ны өдөр Эрээн хотод боллоо.

50 гаруй дугуйчид боомтоор гарч, "Нэг бүс нэг зам"-ын хил дагуух орнуудад хүмүүнлэгийн тусламж, онцгой байдлын тусламж, гамшгийн яаралтай тусламж үзүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах аж.
Энэхүү “Энэрэл хайр дугуйн аялал”-ыг Олон улсын Улаан Загалмайн нийгэмлэг, Улаан Хавирган Сар Нийгэмлэг, Хятадын Улаан Загалмайн Нийгэмлэгээс санаачилж, Хятадын Улаан Загалмайн сангаас хэрэгжүүлж буй олон улсын төсөл бөгөөд одоогоор АСЕАН, Төв Ази, Европ зэрэг 16 оронд хэрэгжээд байна.

Энэ оны 07-р сард Хятад улсын Улаан Загалмайн Нийгэмлэгээс зохион байгуулсан 100 унадаг дугуй хандивлах анхны үйл ажиллагаа Улаанбаатар хотноо амжилттай болж, гамшгийн аюулыг бууруулах талаар авсан арга хэмжээ нь олон нийтийн анхааралд хүрчээ.
Хятад улсын “Нэг бүс нэг зам”-ын санаачилга болон ӨМӨЗО-ы нээлттэй харилцах стратегийн бодлого, Хятад, Монголын нөхөрсөг харилцааг илүү ахиулахын тулд ӨМӨЗО-ы Улаан Загалмайн Нийгэмлэг нь Монгол Улс дахь “Нэг бүс нэг зам - гэрэлт аяллаа” эхлүүлж, төсөл хэрэгжиж эхэлсний дараа ӨМӨЗО-ы эмнэлгийн багынхан таван жил дараалан Монгол Улсад очиж, нүдний болор цайх эмгэгтэй 100 өвчтөнд үнэгүй төлбөргүй мэс засал хийхээр болсон байна.
