solongonews
Цахим эдийн засгийг хөгжүүлэх тухай санал ирж байна
2017-03-04 09:54
XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулганы төлөөлөгч, Тэнсэнт компанийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх ерөнхий захирал Ма Хюатен 3 дугаар сарын 3-ны өдөр Бээжин хотноо сурвалжлагчдыг хүлээн авч уулзжээ.

XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулганы төлөөлөгч, Тэнсэнт компанийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх ерөнхий захирал Ма Хюатен

Хоёр цаг үргэлжилсэн хурлаар Ма Хюатен сурвалжлагчдын 30 гаруй асуултад хариулсан бөгөөд XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулганд дэвшүүлэх 7 саналаа хуваалцсан байна. Тухайлбал:

Нэг. Цахим эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж, интернэтийн хүчирхэг орныг бүтээх стратеги бодлогыг дэмжих тухай.

Хоёр. Цахим үйлдвэрлэлийн өрсөлдөх хүчийг хэрхэн гүйцэд ашиглах, дэлхийн соёлын үйлдвэрлэлийн удирдах эрхийг эзэмших тухай.

Гурав. Хувь хүний мэдээллийн эрхийг хамгаалах тухай.

Дөрөв. Насанд хүрээгүй хүүхдүүдийн эрүүл интернэт хэрэглээний эрхийг хангах төлөвлөгөөг төгөлдөржүүлэх тухай.

Тав. Бүтээлч давуу талаа харуулж, Гуандун, Хонконг, Макаогийн дэлхийн зэрэглэлийн Шинжлэх ухаан, технологийн бүсийг бүтээн байгуулах тухай.

Зургаа. Шэньжэнь хотын Олон улсын шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэрлэлийн бүтээлч төвийг бүтээн байгуулах төслийг дэмжих тухай.

Долоо. “Хөвөн хот”-ыг бүтээн байгуулах тухай санал зэрэг болно. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Тэнсэнт сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл