
Ойрд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Жянсү мужийн Наньжин хотод болсон зарим мужийн захиргааны албаны хүмүүсийн эдийн засгийн байдлын талаарх семинарт оролцох үеэр хэлэхдээ, өнөөгийн гадаад дотоодын нөхцөл байдал ээдрээтэй, эдийн засгийн дарамт их, бүс нутгийн байдал ялгаатай болохоор нөхцөл байдал болон асуудлыг нарийн шинжиж, өөрчлөлт нээлтийг эрс хэлбэрэлтгүй гүнзгийрүүлж, хөгжлийн хөдөлгөх хүчийг эрчимжүүлэн, эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгон, өндөр чанартай хөгжилд хүрэх хэрэгтэй гэжээ.
Тэрээр: Бүс нутгийн шат бүрийн байгууллага өөрчлөлт нээлтийн инновацыг дэмжих, хөгжлийг дэмжин шат ахиулах, иргэдийн амьжиргааг баталгаажуулах сайжруулах зэрэг талаар илүү санаа тавьж, илүү сайн бодлого боловсруулан, илүү бодит арга хэмжээ авах хэрэгтэй. Холбогдох байгууллагууд орон нутгийн хөгжилд идэвхтэй нөхцөл бүрэлдүүлэн, шат бүрд тухайн газарт нь тохируулан бүтээлч ажлууд эхлүүлж, сэтгэл холбон хүчээ хамтатган, бэрхшээлийг даван туулж, Хятадын эдийн засгийн сэргэх боломж их, уян хатан чанартай давуу талыг ашиглан, эдийн засгийн эргэлтийг зохистой орон зайд барьж, урт хугацаанд эрүүл хөгжих байдлыг бататгах хэрэгтэй гэжээ.
