solongonews
Бодит үйл ажиллагаагаар НҮБ-ыг дэмжинэ
2020-09-04 20:38
НҮБ-ыг Бодит үйл ажиллагаагаар дэмжинэ

      Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин 09-р сарын 04-нд:

- Хятад улс бол НҮБ-ын хоёр дахь том гишүүнчлэлийн хураамж төлөх орон. Энэ жилийн НҮБ-ын гишүүнчлэлийн хураамжаа тоо ёсоор төлж, бодит үйл ажиллагаагаар НҮБ-ыг дэмжиж байгаа юм. Хятад улс хөгжиж буй орны хувьд НҮБ-ын өмнө хүлээсэн санхүүгийн үүргээ чин сэтгэлээсээ биелүүлэх болно.

Эх сурвалжид мэдээлснээр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш сүүлийн өдрүүдэд гишүүн орнууддаа захидал илгээж, НҮБ санхүүгийн ноцтой хүндрэлд тулгараад байгаа бөгөөд 1.52 тэрбум ам.долларын гишүүнчлэлийн хураамжаа төлөгдөөгүй байна гэж мэдэгджээ.

Үүнтэй холбогдуулан Хуа Чүнь-Ин:

- Хятадын тал НҮБ-д тулгараад буй өнөөгийн санхүүгийн хүндрэлтэй байдлыг маш анхааралтай үзэж байгаа бөгөөд гишүүнчлэлийн хураамжаа төлөхгүйгээс болж НҮБ-ын хэвийн ажлыг нөлөөлж байгаад санаа зовж байна гэж хэллээ.

Тэрээр:

- Энэ онд НҮБ байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байна. Олон талт үзлийг баримтлан, олон улсын харилцаанд НҮБ-ын гол үүргийг хамгаалж, эв нэгтэй хамтран ажиллаж, дэлхийн сорилтуудыг хамтдаа даван туулбал талуудын хамтын ашиг сонирхолд нийцэх болно. Хятадын тал талуудтай хамтдаа НҮБ-ын ажлыг дэмжиж, хамтдаа дэлхийн энх тайван, хөгжлийг ахиулахад илүү их үүрэг гүйцэтгэнэ гэж мэдэгдлээ.

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл