
ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 18-нд Макаод: "Нэг улс хоёр систем"-ийн чиглэлийг нарийн хянамгай хэрэгжүүлсэн туршлага, өвөрмөц онцлогийг дүгнэх хэрэгтэй. Үүнийг Хонконгийн олон салбарынхан сайшааж буйгаа илэрхийлж, өнгөрсөн 20 жилд "Нэг улс хоёр систем" Макаод эдийн засаг, нийгмийн хөгжлийн бахархууштай амжилт авчирсан хэмээн үзсэн юм гэжээ.
Мөн өдөр Ши Жиньпин дарга Макаогийн олон улсын онгоцны буудалд хэлсэн үгэндээ: Макао эх орондоо буцаж нэгдсэнээс хойших20 жилийн турш бахархууштай амжилтад хүрсэн учир, эх орны ард түмэн, төв засгийн газар бүгдээрээ бахархаж байна. Макао "Нэг улс хоёр систем"-ийн чиглэлийг нарийн хянамгай хэрэгжүүлсэн туршлага, өвөрмөц онцлогийг дүгнэх хэрэгтэй. Макаогийн ирээдүйн хөгжлийн сайн сайхан зураг төслийг бид хамтдаа төлөвлөх шаардлагатай. Хойшид Макаогийн нийгмийн олон салбарынхантай хамтдаа анхаарч буй асуудлаар илүү харилцахыг хүсэж байна гэжээ.
Ши Жиньпиний энэ үг Хонконгчуудын анхаарлыг ихээхэн татсан юм.Хонконгийн зөвлөхүүдийн зохион байгуулагч Хун Жиньшуань: Ши Жиньпин дарга энэ үгээрээ, Макао эх орондоо эргэж нэгдсэнээс хойших20 жилийн туршид гаргасан амжилтыгихэд сайшаасан байна. Төв засгийн газар, эх орны эх газрын томоохон дэмжлэгээр, Макао үсрэнгүй хөгжиж, эдийн засаг нь үргэлжлэн тогтвортой өслөө. 1999-2018 он хүртэл, Макаогийн ДНБ-ий ерөнхий хэмжээ 51 тэрбум 900 сая макао доллароос 444 тэрбум 700 сая макао доллар болж, бүх дэлхийд эдийн засгийн өсөлтийн хурдаар хамгийн түргэн эдийн засгийн цогцын нэг болсон. Хүн нэг бүрд оногдох ДНБ 120 мянган макао доллароос 670 мянган макао доллар хүрч, дэлхийд тэргүүлэх эгнээд орсон гэжээ.
Тэрээр: Макаод зөвхөн бооцоотой тоглоом, үзвэр үйлчилгээний салбар ихээр хөгжиж байсан бол одоо эдийн засаг зохих хэмжээгээр солонгорч, аялал жуулчлал, хурал үзэсгэлэн, хүнс, зочид буудал, зам харилцаа, жижиглэн борлуулалтын салбар ихээхэн хөгжиж байна. Эдгээр нь Макао эх орондоо буцаж нэгдсэнээс хойших 20 жил маш их амжилт дэвшил гаргасны илрэл юм гэжээ.
Хун Жиньшуань: Макаоэх газрын эх баялаг ба давуу талыг гүйцэд ашиглаж, эх орондоо эргэж нэгдсэнээс хойших 20 жилийн турш эдийн засгаа солонгоруулж, маш хурдтай хөгжсөн. Эдгээр туршлагыг онцлууштай юм гэжээ.
Хонконгийн бүс дэх бүх улсын ардын төлөөлөгч, Макао дахь Хүө Индүн сангийн итгэмжлэх хорооны дарга Хүө Жэньхуань хэлэхдээ: "Макаогийн иргэд эх орон болон Макаогоо ихэд хайрлаж байгаа явдал нь Макао ‘нэг улс хоёр систем’-ийн замаар замнасны онцлог юм" гэжээ. Тэрээр: Макао эх орондоо эргэж нэгдсэнээс хойших 20 жилийн турш нийгэм эерэг зохицонгуй байж,улс орны талаар хүчтэй ойлголттой болсон. Нийгмийн иймэрхүү уур амьсгал Макао болон эх газрын ард түмний уялдаа холбоо, харилцаанд ашигтай, залуус эх орноо хайрлах боловсролыг сайтар эзэмшихэд ашигтай юм гэжээ.
БХАТИХ-ын байнгын хорооны гишүүн Тань Яозүн: Макао эх орондоо эргэж нэгдсэнээс хойших 20 жилийн турш, Макао бүх нийгмээрээ "нэг улс хоёр систем"-ийн зарчмыг бүх талаар оновчтой ойлгон хэрэгжүүлж, "нэг улс"ба "хоёр систем"-ийн харилцааг зөвөөр ойлгон зүй зохистой зохицуулж, үндэсний бүрэн эрх, аюулгүй байдлыг хамгаалсан юм. "Нэг улс хоёр систем" Макаод амжилттай хэрэгжсэн нь "нэг улс хоёр систем" Макаогийн бодит байдалтай нийцэж, "нэг улс хоёр систем" шуурхай шулуун хэрэгжиж болохыг харууллаа гэжээ.
