solongonews
Өвөр Монголын 60 мянган малчин өрх өргөн зурваст хурдны интернетэд холбогдов
2021-08-13 21:52
Өвөр Монголын 60 мянган малчин өрх өргөн зурваст хурдны интернетэд холбогдрв.

   Саяхан Хятадын Радио, телевизийн Өвөр Монголын интернет сүлжээ ХХК-иас 07 дугаар сарын 31-ний байдлаар тус компани утастай интернет сүлжээний 50 хувь, утасгүй интернет сүлжээний бүтэн байгуулалтын бараг 70 хувийг гүйцэтгэж, 60 мянган малчин өрх өргөн зурвасын интернет сүлжээнд холбогдсон байна. Жилийн эцэс гэхэд бүх интернет сүлжээний хамрах хүрээ, хэрэглэгчийн хандалтын ажлыг хийж дуусгах төлөвтэй байгаа юм.

   Хөдөө орон нутагт ухаалаг радио, телевизийн өргөн зурвасын сүлжээний хамрах хүрээ, үйлчилгээний төсөл нь ӨМӨЗО-ны "Хөдөө орон нутгийн орчин үеийн гурван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө (2020-2022 он)"-ний чухал хэсэг. Энэ оны 01 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлсэн. ӨМӨЗО-ны Засгийн газрын ажлын хуваарийн дагуу Өвөр Монголын хэмжээнд мал аж ахуйн бүс нутгийн 33 хошуу шяньд ухаалаг радио, телевизийн өргөн зурвасын интернет сүлжээний хамрах хүрээ, үйлчилгээний төслийг хэрэгжүүлж, жилийн эцэс гэхэд 124 мянган малчин өрхийг интернет сүлжээнд хамруулах ажлыг гүйцэтгэх болно.

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл