solongonews
“Санхүүгээр боомтын аж ахуйн хөгжлийг дэмжих тухай удирдах санал”-ыг нийтлэв
2019-02-28 16:57
“Санхүүгээр боомтын аж ахуйн хөгжлийг дэмжих тухай удирдах санал”-ыг нийтлэв

Хятад улсын "Бүс ба зам" умардад нээлт хийх нэгдсэн төлөвлөлтийг гүн гүнзгий тууштай хэрэгжүүлж, хилийн боомтын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, боомтын эдийн засгийн хөгжилтэй зохицсон санхүүгийн үйлчилгээний системийг байгуулах зорилготой Хятад улсын Гадаад валютын удирдлагын товчооны ӨМӨЗО-ы салбар товчоо болон Хятад улсын Ардын банкны Хөххот дахь салбар банк хамтран “Санхүүгээр боомтын аж ахуйн хөгжлийг дэмжих тухай удирдах санал”-ыг тогтоон нийтлэв.

Уг “санал” нь ӨМӨЗО-ы бүх төрлийн санхүүгийн байгууллагад чиглүүлж,“санхүүжилтийг бодит цогцын аж ахуйд үйлчлүүлэхийг баримтлах, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэхийг баримтлах, дээд түвшний гадаад нээлтийг баримтлах, системийн чанартай санхүүгийн эрсдэл, хямрал үүсгэхгүй байх талыг баримтлах” зэрэг дөрвөн төрлийн ерөнхий шаардлагад суурилжээ. Мөн аж ахуйн шинэ хэв байдал дахь боомтын санхүүгийн үйлчилгээний хэрэгцээ шаардлагын эргэн тойронд хилийн боомтын газар нутгийн олон талт хөрөнгөний хуримтлалын хэрэгцээг дэмжих, хөрш зэргэлдээ Орос, Монгол хоёр улстай хил дамнасан санхүүгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, худалдааны хөрөнгө оруулалтыг хялбарчлах өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, санхүүгийн үйлчилгээний түвшинг дээшлүүлэх зэрэг дөрвөн талд гадаад валютын удирдлага болон мөнгөний бодлогын тухай 17 төрлийн арга хэмжээг дурдсан байна.

Тус “санал”-г нийтэлснээр боомтын газар нутгийн хил дамнасан арилжаа худалдаа болон хөрөнгө оруулалт хөрөнгө мөнгөний хуримтлалыг чөлөөтэй бөгөөд хялбар дөт болгох, санхүүгийн зах зээлийн хос чиглэл нээлтийг ахиулах, боомтын газар нутгийн хил дамнасан санхүүгийн үйлчилгээний байгууламж болон тогтцын талд шинийг санаачлахыг бүх талаар дэмжих, санхүүгийн үйлчилгээний сайн сайхан орчин нөхцөлийг бий болгоход чухал ач холбогдол үзүүлэх юм.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл