solongonews
Элчин сайд Шин Хаймин “Элчин сайд ба сэтгүүлч” гол сэдэвт үйл ажиллагаанд оролцлоо
2019-03-07 22:11
Монгол Улсын Гадаад хэргийн яам болон Монгол Улсын сэтгүүлчийн нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан “Элчин сайд ба сэтгүүлч” гол сэдэвт үйл ажиллагаа өнөөдөр буюу 03 дугаар сарын 07-ны өдөр болжээ.

Монгол Улын Гадаад хэргийн яамны дарга Цогтбаатар, сэтгүүлчдийн нийгэмлэгийн дарга Мандахбаатар, элчин сайд Шин Хаймин, олон улсын байгууллагийн төлөөлөгч болон Монгол улсын хэвлэл мэдээллийнхэн зэрэг 100 хүн оролцлоо.

Цогбаатараас, Монгол Улсын Гадаад хэргийн яам нь Монгол Улсын хэвлэл мэдээлэл болон гадаад улсаас Монгол улсад суугаа элчин сайд, олон улсын байгууллагаас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн хамтийн ажиллагааг бэхжүүлж байгаа юм. БНХАУ, Солонгос зэрэг нөхөрсөг улс орноос Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарийг дэмжин туслаж байгаад маш их баярлалаа гэдгээ илэрхийле. Энэ жил Монгол Улсын сэтгүүлчдийн нийгэмлэг  нь Монгол Улсын хэвлэл мэдээллийнхэнийг БНХАУ, Нидерланд, Вьетнам болон бусад улс орнуудаар явуулж сурвалжлах үйл ажиллагаа зохиохоор төлөвлөж байгаа юм. та нарыг идэвхтэй дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна. Мөн Монгол Улсын бүх хамтарсан хүчин чармайлтаар дэлхийн бусад улсуудтай илүү ойр дотно харилцаатай байх болно гэдэгт итгэж байна.

Элчин сайд Шин Хайминээс, Хятад-Монголын стратегийн түншлэл хурдацтай хөгжиж байна, үүнд хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааны чухал хэсэг юм. Сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаа цэцэглэн хөгжиж, маш сайн үр дүнд хүрсэн гэлээ. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : БНХАУ-аас МУ-д суугаа консул
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл