Хамтдаа эрүүл мэндийг дэмжье
2024-04-07 16:50
Хамтдаа эрүүл мэндийг дэмжье

Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1948 оны дөрөвдүгээр сарын 7-нд анх байгуулагдсан цагаас хойш жил бүрийн энэ өдрийг дэлхийн улс орнууд хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, Засгийн газар, нийгмийн анхаарлыг эрүүл мэндийн салбарт хандуулдаг өдөр болгон тэмдэглэсээр ирсэн.

Хятадын Эрүүл мэндийн үндэсний комиссаас "Хамтдаа эрүүл мэндийг дэмжих нь" хэмээх гол сэдвээр тодорхойлсон байна. Хятадын орон нутгууд Эрүүл ахуйн зөв дадал хэвшил, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилгоор төрөл бүрийн сэдэвтэй үйл ажиллагаа явуулжээ.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх
