solongonews
Хөххотын 18 гэр хороололд ухаалаг хог хаягдал ангилах хогийн сав ажиллууж байна
2019-06-24 11:20
Хөххотын 18 гэр хороололд ухаалаг хог хаягдал ангилах хогийн сав ажиллууж байна

    Ши Жиньпин дарга хог хаягдлын ангилалд ихээхэн анхаарал тавьдаг. Тэрээр 2016 оны 12-р сард Төв Санхүү, эдийн засгийн тэргүүлэх бүлгийн уулзалтыг зохион байгуулж хог хаягдлыг ангилах системийг байгуулан, хууль цаазаар суурь болгож, Засгийн газар, бүх нийтийн оролцоо, хот хөдөөгийн төлөвлөлт зэргийг хамруулсан хог хаягдлын ангиллын системийг байгуулж, хог хаягдлын ангиллыг хамрах хүрээг сайжруулахыг шаардсан байна. Мөн хог хаягдлыг ангилах ажлыг судалж, энэ ажилд тодорхой шаардлага тавьсан юм.

Ши Жиньпин дарга хог хаягдлыг ангилах тухайд 06 дугаар сарын 03-ны өдөр чухал зааварчилгаа өглөө. Тэрээр хог хаягдлын ангилал нь ард түмний амьдрал, нөөц баялгийг хамгаалахтай холбогдсон, нийгмийн соёл иргэншлийн түвшний чухал илрэл юм гэдгийг цохон тэмдэглэв. Улс орон хөгжихийн хэрээр техник технологи хөгжиж, улмаар хүний хэрэглээ үлэмж нэмэгдэн эцсийн үр дүнд хог хаягдал асар их хэмжээгээр ялгарч байдаг. Тиймээс хүн төрөлхтөнд хог хаягдалтай тэмцэхгүй бол болохгүй гэсэн ухамсар бий болж эхлээд байна.

Сүүлийн жилүүдэд Хятад улс хог хаягдал ангилах системийг эрчимжүүлж, хог хаягдлыг ангилах ажлыг үндэсний хэмжээнд цэгцэлж, үр дүнтэй ажиллаж байна.

 Хятадын Өвөр Монголын төв Хөххотноо 18 хороололд хог хаягдлыг ангилах олон үйлдэлт ухаалаг хогийн савыг ажиллуулж байгаа ба 92 хороололд хог хаягдлыг ангилах олон үйлдэлт ухаалаг хогийн савыг туршин ажиллуулж байна. Тус олон үйлдэлт ухаалаг хог хаягдлын савыг дахин ашиглаж болох хог хаягдал, сонин сэтгүүл, хуванцар, лонх, гал тогооны хог хаягдал болон бусад хог хаягдал зэргээр ангилдаг байна. Хүмүүс хогоо тус хогийн саванд ангилж хийснээр хог автомат жингээр хэмжигдэж, дараа нь утсаараа котыг уншуулан урамшууллын мөнгө олдог байна. Энэ нь хүрээлэн буй орчныг хамгаалаад зогсохгүй хүмүүсийн хөдөлмөр, цаг хугацааг хэмнэх давуу талтай юм.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл