Төрийн зөвлөл “Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөөний үеийн дижтал эдийн засгийн хөгжлийн төлөвлөлт”-ийг нийтэлж, интернэт эмнэлгүүдийн хөгжлийг хурдасгаж, эрүүл мэндийн зөвлөгөө, онлайн зөвлөгөө, алсын зайн зөвлөгөө зэрэг интернэт эмнэлгийн үйлчилгээг хөгжүүлэхийг санал болгосон байна. Сүүлийн жилүүдэд Хятад улсын интернэт эмнэлгүүд хурдацтай хөгжиж, 2018 онд 100 гаруй байсан бол одоогийн байдлаар 1600 гаруй болж, онлайн болон оффлайн нэгдсэн эмнэлгийн үйлчилгээний загвар анх бүрдлээ.
Интернэт эмнэлэг олон нийтэд ямар тав тухыг авчирдаг вэ? Интернэт эмнэлгүүд хэрхэн өндөр чанартай хөгжилд хүрэх вэ? Энэ талаар холбогдох салбарын мэргэжилтнүүд сэтгүүлчдэд ярилцлага өгсөн байна.
Интернэт эмнэлгүүд нь хяналт, зөвлөгөө өгөх үйлчилгээг нэгтгэснээр өвчтөнүүд гэрээсээ гаралгүйгээр эмнэлгийн үйлчилгээг авах боломжтой болжээ
- Чэнь эмчээ, сайн байн уу? Би аавдаа эм авах гэсэн юм гэх Бээжин хотын Чао Ян дүүргийн Ли Нийслэлийн Анагаах Ухааны Их Сургуулийн Шуань Ү эмнэлгийн интернэт эмнэлгийн гар утасны АПП-ээр дамжуулан аавдаа эм авчээ. Түүний аав нь 80 гаруй настай, тархины судасны өвчнөөр өвчилсөн тул тархины шигдээсээс урьдчилан сэргийлэх эмийг тогтмол хэрэглэж байх шаардлагатай. Шуань Ү эмнэлгийн мэдрэлийн тасгийн ахлах эмч Чэнь Фэй гар утсаны АПП дээр эмийн жорыг бичиж өгсөн байна. Чень Фэй хэлэхдээ "Ли бол хуучин өвчтөн бөгөөд түүнд онлайнаар арав гаруй удаа эм бичиж өгсөн" гэжээ.
- Уг нь эмнэлэгт очиж эм авахад хагас өдрийн чөлөө авч очдог. Ийм байдал ажил ихтэй байдаг бөгөөд цагт маш их үрдэг. Шюань Ү эмнэлэг интернэт эмнэлэг нээснээр гар утсаа ашиглан эмээ шууд авч болох боломжтой болсон бөгөөд эмийг маргааш нь буухиа хүргэлтээр гэрт шууд хүргэж өгдөг нь маш тохиромжтой юм гэж Ли ярилаа.
Чень Фэй бол тархины судсанд стент суулгахад мэргэшсэн эмч бөгөөд түүний оффлайн амбулаторийн үзлэгт бүртгүүлэхэд маш хэцүү байдаг.
- Ихэнхдээ өвчтөнүүд байнгын хяналтад орж, урт хугацааны турш эм авах шаардлагатай байгаа тул өвчтөнүүд онлайнаар надтай шууд холбогдох боломжтой болсон. Интернэт эмнэлэг нь надад интернэтээр хяналт тавихад маш тохиромжтой нөхцөл бүрдүүлж байна гэж Чэнь Фэй эмч ярилаа.
Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Эрүүл мэндийн салбарын хөгжлийн судалгааны төвийн дэд захирал, профессор Чэнь Чюль эмнэлэг, сувилахуйн тусламж, нөхөн сэргээх үйлчилгээгээр дамжуулан өвчтөнүүд гэрээсээ гаралгүйгээр үйлчилгээ авах боломжийг олгодог бөгөөд энэ нь интернэтийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулж, өвчтөнүүдийн эмчилгээний зардлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэжээ.
Үдийн цайны цагаар Чүнчин их сургуулийн харьяа Гурван хавцлын эмнэлгийн дотоод шүүрлийн тасгийн ерөнхий эмч Шю Вэй “Гурван хавцлын эмнэлэг” гар утасны АПП дээр лавлагаа авах мессеж хүлээн авсан байжээ. Шю Вэй өвчтөнд өгөх зөвлөгөөндөө цусны шинжилгээний дагуу та өөр эм нэмж хэрэглэх хэрэгтэй байна гэж хариулсан байна.
Чихрийн шижин, гипертиреоз зэрэг архаг өвчин туссан өвчтөнд урт хугацааны эмчилгээ шаардлагатай, эмийн тунг долоо хоног, сар бүр тохируулах хэрэгтэйг Шю Вэй танилцуулав.
- Одоогийн байдлаар би сар бүр бараг 700 гаруй өвчтөнийг онлайнаар үздэг. Онлайн зөвлөгөө өгөх явцад өвчтөний биеийн байдал хэвийн бус байгаа бол би цаг алдалгүй үзлэг хийж, эмнэлэгт хэвтүүлэхэд нь тусламж үзүүлж чаддаг гэлээ.
Гурван хавцлын эмнэлгийн интернэт эмнэлгийн албаны дарга Рэнь Зэншя хэлэхдээ "2021 оны 05-р сард Гурван хавцлын эмнэлгийн интернэт эмнэлгийн платформ болох "Гурван хавцлын эмнэлэг" гар утасны апп албан ёсоор ашиглалтад орсон. Гол хэрэглэгчид нь архаг өвчтэй өвчтөнүүд болон байнгын хяналтад байх шаардлагатай хүмүүс. Интернэт эмнэлгийн хяналтын төвийн ажилтнууд эмчийн тогтоосон хяналтын ажлын дүрмийг мөрдөж, онлайн амбулаторийн хугацааны дагуу өвчтөний эмнэлгээс гарах, амбулаторийн үйлчилгээ, үзлэг зэргийг тогтмол зохион байгуулна. Өвчтөн эмчтэй онлайнаар видео хяналтын үзлэг хийх эсвэл зурагтай текстийн хяналтын үзлэг хийх, эмч өвчтөний биеийн байдлын дагуу жор бичиж өгөх, эмнэлэг эмийг шуудангаар гэр рүү нь илгээдэг" гэжээ.
Үргэлж хэвтэрт байгаа өвчтөнүүдэд байнгын тусламж үйлчилгээ үзүүлэхэд нь туслах зорилгоор Гурван хавцлын эмнэлгийн интернэт эмнэлэг сувилагч нарыг онлайн сувилахуйн үйлчилгээний гэрийн тусламж үйлчилгээг хамруулсан байна. Гэрийн тусламж үйлчилгээ нь ходоодны гуурсыг солих, үе мөчийг сулруулах, катетер засвар үйлчилгээ, даралтын гэмтлийн үед боолт солих, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг хэмжих, цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох гэх мэт орно.
Орон нутгийн өвчтөнүүд хамгийн их ашиг хүртэгч болжээ
Алсын зайн зөвлөгөө, хяналтын зөвлөгөөг хослуулан хийснээр шинэ өвчнийг цаг тухайд нь илрүүлж, эмчлэх боломжтой болгосон бөгөөд ингэснээр өвчтөний амь нас, эрүүл мэнд илүү баталгаатай болжээ.
- Эм авах үед бид бас том эмнэлгийн эмчтэй видео хэлбэрээр холбогдож, зөвлөгөө авах боломжтой болсон. Энэ нь үнэхээр санаанд оромгүй явдал юм гэж Чүнчин хотын Ваньжүө дүүргийн Гао Сүньтан гудамжны нэгэн хорооллын иргэн Янь гуай ярилаа.
Тэрээр хөл өвддөг архаг өвчтэй бөгөөд шалтгааныг нь хэзээ ч олоогүй байжээ. Янь гуай Жүн Шин эмийн сангийн компьютероор Гурван хавцлын эмнэлгийн ерөнхий эмчтэй видео хэлбэрээр зөвлөгөө авчээ.
- Бид интернэт эмнэлгийн терминал суурилуулснаас хойш хорооллын өндөр настан олноор ирж “онлайн эмч”-ээс зөвлөгөө авах болсон. Эмийн санд эмчид үзүүлэх нь үнэ төлбөргүй төдийгүй маш тохиромжтой. Энэ нь нийтийн эмнэлэгт үзүүлэхээс илүү тохиромжтой гэж Жүн Шин эмийн сангийн ажилтан Лю Шюмэй сэтгүүлчдэд хэлсэн байна.
Тус эмийн санд үйлчлүүлэгчид эмчид үзүүлэхэд таатай төдийгүй хувийн нууцыг хамгаалсан тусгай өрөө зохицуулсныг сурвалжлагч харлаа. Алсын хүлээн авах цэг нь компьютер, камер, чихэвч, зөвлөгөө өгөх ширээ сандлаар тоноглогдсон бөгөөд хананд Гурван хавцлын эмнэлгийн алс зайн зөвлөгөө авах явцыг харуулсан зургийг өлгөжээ. Гурван хавцлын эмнэлэг нь Ваньжүө дүүргийн хоёр том сүлжээ эмийн санг алсын зайнаас хүлээн авах цэгээр сонгон, эхний ээлжийн 59 эмийн сан нэгэнт онлайн хяналтын үйлчилгээг эхлүүлсэн гэж ойлгогдож байна. Одоогийн байдлаар эмийн санд өдөр бүр дунджаар 300 гаруй хүн онлайн хяналтад хамрагдаж байна.
Интернэт эмнэлгүүдийн давуу талыг цаашид хэрхэн ашиглах вэ? Гурван хавцлын эмнэлэг тосгоны эмчтэй хамтран ажиллаж тосгоны эмнэлэгт интернет эмнэлгийн терминал суулгасан байжээ. Ваньжүө дүүргийн Лүнжю балгасны Гуаньба тосгоны эрүүл мэндийн өрөөнд тосгоны эмч Ли Шяожянь тосгоны иргэдэд Гурван хавцлын эмнэлгийн сүлжээний эмнэлгийн терминалын компьютер ашиглахыг зааж байхдаа:
- Заримдаа бид тодорхойгүй нөхцөл байдалтай тулгарвал бид Гурван хавцлын эмнэлгийн эмч нартай холбогдож асуудаг бөгөөд энэ нь тосгоныхныг эмчлүүлэхэд ихээхэн тусалдаг гэжээ.
Чүнчин их сургуулийн харьяа Гурван хавцлын эмнэлгийн ерөнхийлөгч Жан Шяньшян танилцуулж хэлэхдээ, Гурван хавцлын эмнэлэг интернэт эмнэлгүүдийн хамрах хүрээг үргэлжлүүлэн өргөжүүлж, олон өвчтөнийг гэртээ эмчид үзүүлэх боломж олгоно. Үүний зэрэгцээ, эмийн сан, тосгоны эмч нартай харилцаа холбоогоо нэмэгдүүлж, ойр орчмын дүүрэг, хошуу шяньд интернет эмнэлгийн терминал байрлуулж, илүү олон хүнд ашиг тусаа өгнө гэжээ.
Интернэт эмнэлэг нь алслагдсан бүс нутагт хүнд өвчтэй, нарийн төвөгтэй өвчтэй өвчтөнүүдийн эмнэлэгт хандах асуудлыг үр дүнтэй шийдвэрлэж чаддаг билээ. Аньхуй мужийн Жиньжай шняьд амьдардаг Лао Ван ревматоид өвчин туссан бөгөөд биеийн байдал нь муудсан байж, орон нутгийн эмнэлэгт эмчлүүлсний дараа биеийн байдал нь хяналтад аваагүй байжээ. Хоёр хоног хүрэхгүй хугацаанд тэрээр ухаан алдсан байсан бөгөөд үзлэгт оролцсонгүй. Интернэт платформоор дамжуулан нутгийн эмч нар Бээжин дэх Хятад-Японы найрамдлын эмнэлгийн дотоод шүүрлийн тасгийн дэд захирал Чэнь Шяопиноос тусламж хүсжээ. Чэнь Шяопин Хятад-Японы найрамдлын эмнэлгийн ревматологи, дархлаа судлал, дотоод шүүрэл, амьсгалын замын тасгийн мэргэжилтнүүдийг зохион байгуулж, зайн зөвлөгөө, хяналтын зөвлөгөөг хамтран явуулж, Ван гуайн тархины хүнд хэлбэрийн гипонатриемийн улмаас тархины гэмтэлтэй, уушигныбага зэргийн халдвартай гэж оношилжээ. Системтэй, стандартчилсан эмчилгээ хийсний дараа Ван гуай хурдан эдгэрч, дахин ажилд орох боломжтой болсон юм.
Хятад-Японы найрамдлын эмнэлгийн дэд захирал Цүй Юүн "Энэ эмнэлгийн интернэт эмнэлгийн нэг онцлог нь анхан шатны оношилгоо, эмчилгээний чадавхыг сайжруулах, иргэдийн тав тух, ашиг тустай хослуулах болно. Телемедицинийн зорилго нь үндсэн байгууллагуудын хүнд өвчтэй, нарийн төвөгтэй өвчтэй өвчтөнүүд бөгөөд интернетийн оношилгоо, эмчилгээ нь батлагдсан тохиолдлуудад дахин үзлэгт хамрагдсан өвчтөнүүдэд зориулагдсан байдаг. Зарим өвчтөний биеийн байдал нь хяналтын хугацаанд муудаж, богино хугацаанд томоохон эмнэлэгт хүргэгдэж эмчлүүлэх боломжгүй бол эмчилгээ хойшлогддог. Орон нутгийн эмч нарын туслалцаатайгаар алсын зайн зөвлөгөө, хяналтыг хослуулснаар шинэ эмгэгийг цаг тухайд нь илрүүлж, эмчилснээр өвчтөний амь нас, эрүүл мэнд илүү баталгаатай болно. Одоогийн байдлаар Хятад Японы найрамдлын эмнэлгийн интернэт эмнэлгийн систем нь орон даяар 6000 шахам эмнэлгийн байгууллагыг холбож, 580 гаруй эмчилгээ сувилахуйн байгууллагыг холбож, 13000 гаруй алсын зайн зөвлөгөөг хэрэгжүүлээд байна".
Эмнэлгийн даатгалын төлбөр тооцоог улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг хурдасгаж, интернэт эмнэлгүүдэд хандаж, эмчид үзүүлж буй өвчтөнүүд ч эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжтой болгоно
Хятадын интернэт сүлжээний мэдээллийн төвөөс гаргасан “Хятадын интернэтийн хөгжлийн статистик тайлан”-д 2021 оны 06-р сарын байдлаар Хятад улсын онлайн эмнэлгийн сүлжээ хэрэглэгчдийн тоо 239 саяд хүрч, интернэтээр эмчлүүлэх эрэлт нэмэгдсээр байна. Гэвч интернэт эмнэлгүүдийн удирдлага, үйл ажиллагаа өөдрөг биш байна. Алсын анагаах ухаан, интернэт анагаах ухааны үндэсний төв болон эрүүл мэндийн нийгэмлэг хамтран нийтэлсэн “2021 оны Хятадын интернэт эмнэлгийн хөгжлийн тайлан”-д интернэт эмнэлгүүдийн тоо хурдацтай нэмэгдэж байгаа хэдий ч ердөө 10 хүрэхгүй хувь нь л үр дүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа, 90 хувь нь баригдаж байгаа буюу ашиглагдаагүй, зогсонги байдалд байсаар байна.
Алсын анагаах ухаан, интернэт анагаах ухааны үндэсний төвийн дарга, Хятад Японы найрамдлын эмнэлгийн хөгжлийн албаны дарга Лү Чинжүнь хэлэхдээ "Улсын зарим эмнэлгүүд интернэт эмнэлгийн үйлчилгээний удирдлага, үйл ажиллагаанд хүндрэлтэй хэвээр байна гэж үзэж байна. Тухайлбал, дээд түвшний дизайн төгс биш, бизнесийн хүрээ нь тодорхойгүй, эмчийн хяналт, онлайн оношилгоо эмчилгээний сургалт хангалтгүй, интернэтийн эмнэлгийн үйлчилгээний үйл явц, оношилгоо, эмчилгээний стандартчилал байхгүй, онцлогт үйлчилгээ дутмаг гэх мэт. Зарим интернэт эмнэлгүүдэд сайн програм хангамж, техник хангамжийн технологи дутмаг, өвчтөн, эмч нар хэрэглэх хүсэлт муутай байна".
Шюань Ү эмнэлгийн мэдээллийн төвийн дарга Лян Жыган хэлэхдээ "Одоогийн улсын эмнэлгүүдийн интернэтийн эмнэлгийн зардлын нөхвөр олгох механизм, урамшууллын үнэлгээний механизм төгс биш байгаа нь эмнэлэг, эмч нарын урам зоригийг үр дүнтэй дайчилж чадахгүй байгаагийн улмаар цахим оношилгоог үргэлжлүүлэн хийж чадахгүй байна. Оффлайн амбулаторитой харьцуулахад интернэт эмнэлгүүдийн эмнэлгийн үйлчилгээний үнэ харьцангуй бага байна. Жишээ нь, Шаньдүн мужийн интернэт эмнэлэг дараагийн зөвлөгөөгөөр ердөө 6 юань авдаг бол Бээжин нэг удаад 50 юань авдаг".
Лү Чинжүнь хэлэхдээ "Өвчтөний талаас харвал нэг талаас өвчтөний интернэт оношилгоо, эмчилгээний талаарх мэдлэг хангалтгүй, эмчлүүлэх дадал зуршлыг төлөвшүүлэх үйл явц шаардлагатай байна. Нөгөө талаар одоогийн байдлаар интернэт эмнэлгүүдийн дийлэнх нь зөвхөн мужийн хэмжээнд эмнэлгийн даатгалын нөхөн төлбөр авах боломжтой бөгөөд бусад мужаас ирсэн өвчтөнүүд эмнэлгийн даатгалын нөхөн төлбөр авах боломжгүй байгаа нь өвчтөнүүдийн интернетээр зөвлөгөө авах сонголтыг ихээхэн хязгаарлаж байна".
Интернэт эмнэлгүүдийн тулгарч бий асуудлыг хэрхэн шийдэх вэ? Интернэт эмнэлэг байгуулах нь эмнэлгийн өөрийн үйл ажиллагааны байр суурь болон бүс нутгийн бодит байдлыг хослуулж, онцлог шинжийг нь тодотгож, нэгэн төрлийн өрсөлдөөнөөс зайлсхийх ёстой гэж Лү Чинжүн үзэж байна. Мөн Интернэт эмнэлгүүдийн үйл ажиллагааны удирдлагыг чангатгаж, онлайн болон офлайныг нэгтгэж, өвчтөний өвчний бүх мөчлөг, эмчилгээний бүх үйл явцыг удирдан зохион байгуулж, өвчтөнүүдийн эмчилгээний туршлагыг сайжруулах шаардлагатай байна.
Мөн Лү Чинжүн "Онлайнаар цэнэглэх систем болон эмнэлгийн ажилтнуудын ажлын үр дүнг урамшуулах механизмыг сайжруулах хэрэгтэй. Интернэт оношилгоо, эмчилгээний төлбөр нь оффлайн оношилгоо, эмчилгээний төлбөртэй тохирч, эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг бүрэн тусгахын тулд янз бүрийн түвшний эмч нарт өөр өөр үйлчилгээний үнэ тогтоох ёстой. Эмч нарын гүйцэтгэлийн урамшууллын үнэлгээний механизмыг бий болгож, интернэтийн оношилгоо, эмчилгээнд хамрагдаж буй эмч нарт ажлын гүйцэтгэлийн тодорхой татаас олгох ёстой" гэжээ.
Лян Жыган "Улс орон даяар эмнэлгийн даатгалын төлбөр тооцооны хэрэгжилтийг түргэтгэж, интернэт эмнэлгүүдэд хандаж, эмчид үзүүлэхээр ирсэн өвчтөнд эрүүл мэндийн даатгалын төлбөр тооцоод хамрагдах боломжтой гэж үзэж байна. Одоогоор цахимаар оношилгоо, эмчилгээ хийх нь голчлон зонхилон тохиолдох болон архаг хууч өвчтэй өвчтөнүүдийг хянахад чиглэж байгаа бөгөөд ихэнх нь цахим жор, эм олгох шаардлагатай болдог. Одоо цахим жор хэрэгжиж эхэлсэн тул бүс нутаг дамнасан өвчтөнүүдийн эрүүл мэндийн даатгалын төлбөр тооцоо нь мөн нөхцөлийг хангасан юм. Хэрэв интернэт эмнэлгүүд оффлайн эмнэлгүүд шиг эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр авах боломжтой бол илүү олон өвчтөн онлайн оношилгоо, эмчилгээг сонгох болно" гэжээ.
Бүс нутгийн саад бэрхшээлийг арилгаж, гурав дахь зэрэглэлийн эмнэлгүүд хөдөө орон нутагт алсын зайнаас зөвлөгөө өгөх цэг байгуулахыг дэмжихийг санал болгов. Энэ нь томоохон эмнэлгүүдийг тосгоны иргэдийн үүдэнд нүүлгэж, 5G хөдөлгөөнт холбооны технологи, алсын дүрслэл, алсын хэт авиан, алсын зүрхний бичлэг зэрэг тоног төхөөрөмжийг зохицуулснаар орон нутгийн үзлэг, оношилгооны синхрончлолыг хэрэгжүүлж, хот суурингийн эмнэлэг, тосгоны эмнэлгүүдийн эмнэлгийн үйлчилгээний чадавхыг сайжруулж, мужийн хэмжээнд хүнд хэцүү өвчин, хошуу шяньд түгээмэл тохиолддог өвчнийг,хөдөө тосгонд толгой өвдөх,халуурах зэрэг хөнгөн өвчнийг оношлон засахад чиглүүлэн,хамгийн эцэст өвчний улмаас ядууралд хүрэх үзэгдлийг буруулах маш сайн арга хэмжээ болно гэж Жан Шяньшян санал болгосон байна.
Онлайн зөвлөгөө алсын зайнаас өгөх зөвлөгөө ая тухтай үйлчилгээ үзүүлж байна
2022-02-21 17:22
Онлайн зөвлөгөө, алсын зайнаас зөвлөгөө өгөх интернэт эмнэлгүүд олон нийтэд эмчилгээ хийлгэхэд ая тухтай байдлыг хангаж байна.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews
Дэлгэрэнгүй үзэх
