solongonews
Үхэрт баяны үнэт туршлага — Малчин Хасбаатрын “Үүлдэр, арчилгаа, борлуулалт”-г уялдуулсан нь
2016-11-23 10:41
Шулуун хөх хошууны Нарт сум бол хулан шарга даагын элсэнд байрлад. Үүгээрээ манханд ургадаг шар хиаг, хар хиаг, хурган шарилж, бүдүүн шарилж, шаваг гэх зэргийн бэлчээрээр голлож байдаг.

        Энэ нутгийн малчид манхан нутгийнхаа шимт бэлчээртээ тохируулж аль эртээс үхэр тэжээсээр ирсэн. Тус сумын Гогостой гацааны малчин Хасбаатарыг “Бага нутагт үхэр маллаад өндөр үр ашиг олсон үхэрт баян ” гэж хүмүүс эрхий хуруугаа гэдийлгэн магтацгаана. Тэгвэл үхэрт баяны маллах арга туршлага  ямар бол?

        Үхрийнхээ үүлдрийг шилдэг болгож, цөөн малаас үлэмж ашиг хүртэх нь үхэрт баяны мал аж ахуйн сонголт байв. Хасбаатар гуай 169 га талбай манхан бэлчээртэй бөгөөд 133 га талбай бэлчээр түрээсэлж, 160 гаруй шемтер үхэр тэжээж байв. Нутгийн түрээсэн мөнгө нь нэг 0,06 га бүрт 20 юань хүрч байдаг. Хасбаатар:

- Энэ бага нутагт мал аж ахуйгаа эвтэй сайхан авч явахгүй бол зарлага ихдэж, орлогогүй болж мэднэ гэж хэлсэн нь цаанаа учиртай. Тэрбээр бэлчээр усандаа тохируулан 1999 оноос шилдэг үүлдрийн шемтер үхрийг сонгон тэжээж эхэлжээ. 2002 онд гадна орноос бас хэсэг шемтер үхэр оруулж, эх малынхаа чанарыг шилдэг болгон жил бүр үрийн хээлтүүлэг хийснээр тэдний тэжээсэн шемтер үхэр бие томтой, өндөр үнэд хүрдгээрээ хавь ойрынхондоо нэртэй.

        Нямбай арчилж тэжээсэн малаа яаж өндөр үнэд хүргэнэ гэдэг бол үхэрт баяны борлуулалтын ухаан байлаа. Хасбаатар гуай шемтер тугалаа ерөөс махны үнээр худалддаггүй, харин тэжээх хүнд л худалддаг.

-15 эр тугалаа тэгшитгээд 11 мянган юаниар зарсан. 20 охин тугалаа тэгшитгээд 7000 юаниар зарсан. Энэ жил 40 тугал зарна, тэгшитгээд 9000 юаньд хүрнэ. Нийт 360 мянган юань олно гэсэн тооцоотой. Мөн хөгшин үнээ худалдсан орлогоо нэмбэл…”— Энэ бол Хасбаатар гуайн энэ жилийн малын орлого. Хасбаатар:

- Орон нутагтаа зохицсон шилдэг үүлдрийн үхэр сонгон бойжуулаад махны үнээр худалдвал даанч хайран санагдах юм. Энэ жил хэрвээ тугалаа махны үнээр зарах юм бол тэгшитгээд 5000 юань гаруйг л олно, тэгвэл нэг тугалаас 4000 юань дутуу олно гэж ярьж байлаа.

        Малын тэжээл өвсний хангалтгыг батлах нь үхэрт баяны чанд баримталдаг зарчим юм. Өндөр уналтат эрдэн шишийн таримлыг 16 кг тарьж хураасан байдаг. Тэрчлэн өвс бордоогоо 12 дугаар сараас эхлэн нэг үхэрт өдрийн 5 кг өвс, 1 кг бордоо өгч, ирэх жилийн 3 дугаар сарын эцсийг хүртэл бүтэн 4 сар тэжээхээр бодож, онд оруулах 100 үхэртээ 4000 боодол (боодол бүр 15 кг) өвс (тонн бүр нь 1350 юань), 20 тонн нарийн бордоо (тонн бүр нь 3000 юань) бэлтгэдэг бөгөөд өөрийн 1.3 га талбай бордоон таримлаасаа 150 мянган кг эрдэн шишийн таримал хадаж хураадаг. Үнээ нь 11 дүгээр сарын дунджаас эхлэн тугалладаг болохоор тугалламагц тэжээл бордоо нөхвөрлөж, шинэ ногоо цухуйх хүртэл тэжээдгээс үнээний тарга хүч ерээс мууддаггүй. Тэгсэн хэрнээ төл малын цатгалд сайн байдаг нь Хасбаатар гуайн бас нэгэн арчилгаа додомдлогын жор. Энэ жилийн өвсний зардал 81 мянган юань, бордооны зардал 60 мянган юань ба 40 мянган юаниар газар түрээсэлсэн нийт 180 мянган юаний зардалтай байв. Энэ нь 40 тугал худалдсан орлогын хагас.

- Мал тэжээхэд өвс бордооны асуудлыг гүйцэд шийдвэрлэсэн байх хэрэгтэй. Үүлдрийг нь сайн шилдэг болгох хэрэгтэй. Бас малын борлуулалтын замаа батлах хэрэгтэй гэж Хасбаатар дүгнэж хэлсэн юм.

        Хасбаатар гуайн хэлсэнчлэн мал тэжээхэд их ухаан шаардагдана. Тэр тусмаа явцуу бага нутагт мал тэжээж их орлого үүднэ гэдэг бүр ч их ухаан шаардагдана. Гэхдээ шаргуу хөдөлмөрлөж, зоригтой сэтгэн бодох юм бол их орлого үүдэх боломжийг хүн бүхэн бий болгож чадна гэдгийг малчин Хасбаатар гуайн шилдэг үүлдрийн үхэр тэжээсэн удаан жилийн үнэт туршлага гэрчилнэ.


 


 

Зохиогч: Одонтуяа
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл